Онцлох - Завхан аймаг
Завхан аймгийн газар нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтжээ
2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хиймэл дагуулын мэдээгээр монгол орны 17 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Тухайлбал, Завхан аймгийн нийт газар нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Хөвсгөл аймгийн 44, Дархан-Уулын 43, Баян-Өлгийн 35 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Мөн Сэлэнгэ аймгийн 25, Дорнод болон Увс аймгийн 20, Ховд аймгийн 16, Говь-Алтайн 14, Архангайн 12, Баянхонгорын найм, Хэнтийн тав, Булган аймгийн нийт нутгийн дөрвөн хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Харин говийн аймгууд, Өвөрхангай болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна.
Аймаг тус бүрээр цасан бүрхүүлийн эзлэх хувийн зургийг хүргэж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
"ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор саатаад байсан шатахууны вагонууд өчигдрөөс орж ирээд байна"
Монгол Улсын хэмжээнд 11-р сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш тус тус импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна.
Улсын хэмжээнд 11-р сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11 хоногийн, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсан бол дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн  ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан ба өчигдөр шөнө уг тасалдаад байсан ө140 вагон АИ-92 автобензин орж ирээд байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай байна гэв.
МҮОХ-ны төлөөлөл Завхан аймагт ажиллаж байна
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, О.Гүндэгмаа, гавъяат тамирчин Д. Отгондалай нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт албан томилолтоор ажиллаж байна.
Төлөөлөгчид томилолтынхоо хүрээнд тус аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа болон спортын секц, дугуйлангуудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.
1968 онд байгуулагдсан тус сургууль нь өдгөө 1500 гаруй суралцагч, 163 багш, ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн бааз суурийг түшиглэн жүдо, чөлөөт бөх, самбо, волейбол, сагсан бөмбөгийн секцүүд тогтмол хичээллэдэг бөгөөд тус сургууль нь спортын амжилтаараа аймгийн хэмжээнд тэргүүлэгчдийн эгнээнд явдгийг Сургуулийн захирал С.Нямдорж, биеийн тамирын багш Л.Мөнхбат нар онцлов.
Тус сургуулийн удирдлагуудын зүгээс хүүхэд, багачуудад бие бялдрын зөв хүмүүжил олгох, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, Олимпын танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байгаагаа энэ үеэр уламжилсан юм.
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ.
Тус ажлын хэсэгт 173 тэрбум төгрөгийн хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгдсэн байна.
Тухайлбал нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилах гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж, дараах кейсийг мэдээллээ.
Иргэн Б нь өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд тасралтгүй 10 жил хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөө "Э" компанитай гэрээ байгуулан урьдчилгаа 50 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Тухайн байр нь зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөл болон богино хугацаанд ашиглалтад орно гэх таатай саналд итгэж захиалга өгчээ.
Гэтэл иргэн Б нь захиалсан байрандаа орох гэтэл тухайн байрыг нь өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан зарсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан байна.
Иймд иргэд та бүхэн орон сууц худалдан авахдаа opendatalab.mn, egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем mcis.gov.mn зэрэг цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгаж байрны гэрээг нотариатаар баталгаажуулах, тухайн үйл ажиллагаа явуулж буй компанийн тогтвортой байдлыг судалж, таны худалдан авсан орон сууцыг өөр хэн нэгэн захиалсан эсэх, гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулгаж нягтлахыг зөвлөлөө.
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэгдүгээр болон хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ирэх арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр болон хоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар хүйтэрнэ.Арванхоёрдугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгорын ихэнх, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар дунджийн орчим байх аж.
Мөн энэ сард Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарчээ.
Ирэх оны нэгдүгээр сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн нутаг болон Булганы зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй аж.
Харин хоёрдугаар сард Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ.
Харин Хэнтий аймгийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар аймаг болон Дорноговийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох бол бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох эрсдэлтэйг анхаарууллаа.
Эдгээр нөхцөл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчний салбарт богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг болон аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөжээ.
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна
Төсөв 2027: Хөвсгөл, Завхан, Увс аймаг тэргүүлэв
Засгийн газраас ирэх 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Мөн 2027 оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж, Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр тооцсон байна.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсөв өргөн баригдсаны дараа аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсан нь олны анхаарлыг татдаг.
Жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нутаг төсвийн хуваарилалтаас хамгийн том бялгууг хүртлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Тэгвэл ирэх онд 14 аймагт улсын төсвөөс дэмжлэг олгоно. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 56.3 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн бага мөнгийг Говьсүмбэр аймагт 9.8 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймаг хамгийн бага төсөвтэй Төв аймгаас даруй зургаа дахин их төсөвтэй байна.
Хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймгийн дараагаар Завхан аймагт 51 тэрбум, Увс аймагт 49.6 тэрбум төгрөгийн дэмжлэг олгох гэнэ.
Үүнээс гадна ирэх онд Архангай аймагт 36.5 тэрбум, Баян-Өлгий аймагт 19.3 тэрбум, Баянхонгор аймагт 29.2 тэрбум, Булган аймагт 14.4 тэрбум, Говь-Алтай аймагт 13.9 тэрбум, Дундговь аймагт 23.8 тэрбум, Өвөрхангай аймагт 24.5 тэрбум, Сүхбаатар аймагт 12.4 тэрбум, Ховд аймагт 27 тэрбум, Хэнтий аймагт 27 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох гэнэ.
Харин 2027 оны төсвийн жилд нийслэлээс гадна долоон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Тодруулбал, Өмнөговь аймаг хамгийн их орлого буюу 1.5 их наяд төгрөг төвлөрүүлэх бол Улаанбаатар хот 421.5 тэрбум төгрөг, Орхон аймаг 107 тэрбум төгрөг, Дорноговь аймаг 16.8 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймаг 12.1 тэрбум төгрөг, Дархан-Уул аймаг 11.8 тэрбум төгрөг, Төв аймаг 3.4 тэрбум, Дорнод аймаг 600 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэх гэнэ.
График: 2027 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.
Д/д
Аймаг
Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1
Архангай
36,556.8
2
Баян-Өлгий
19,370.0
3
Баянхонгор
29,267.9
4
Булган
14,450.8
5
Говь-Алтай
13,935.7
6
Дундговь
23,823.4
7
Завхан
51,053.1
8
Өвөрхангай
24,554.2
9
Сүхбаатар
12,404.9
10
Увс
49,600.1
11
Ховд
27,024.3
12
Хөвсгөл
56,393.9
13
Хэнтий
27,060.7
14
Говьсүмбэр
9,844.5
Нийт дүн
395,340.4
Төрийн үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмнэ
Төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний зарим салбарын ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэнэ. Үүнд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болов.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс одоо 26 хувиар нэмэгдэнэ.
Тодруулбал, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгожээ. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана.
Монгол Улсын эмч сувилагчид Хятадад уламжлалт хятад анагаах ухааны арга техник сурч судалж байна
Хятад уламжлалт анагаах ухааны арга техникийн сургалт 09-р сарын 01-ний өдөр Ганьсү мужийн уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт эхэлсэн байна. Монгол Улсын Говь-Алтай аймгаас ирсэн 10 эмч сувилагч 14 хоногийн хугацаанд хятад уламжлалт анагаах ухааны онол болон практик сургалтад оролцох болно.
Энэ жил Ганьсү муж болон Монгол Улсын Говь-Алтай аймаг олон улсын найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Энэхүү сургалт нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чухал арга хэмжээ болж байна.
Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.
Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.
21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа. “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.