Мэдээ мэдээлэл - Завхан аймаг
Монгол Улсын эмч сувилагчид Хятадад уламжлалт хятад анагаах ухааны арга техник сурч судалж байна
Хятад уламжлалт анагаах ухааны арга техникийн сургалт 09-р сарын 01-ний өдөр Ганьсү мужийн уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт эхэлсэн байна. Монгол Улсын Говь-Алтай аймгаас ирсэн 10 эмч сувилагч 14 хоногийн хугацаанд хятад уламжлалт анагаах ухааны онол болон практик сургалтад оролцох болно.
Энэ жил Ганьсү муж болон Монгол Улсын Говь-Алтай аймаг олон улсын найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Энэхүү сургалт нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чухал арга хэмжээ болж байна.
Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
ОХУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж Зеленский буруутгав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украиныг эрчим хүчний дэд бүтцэд харилцан халдахгүй байхаар тохиролцсон гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа ОХУ Украины эрчим хүчний зургаан байгууламжид цохилт өгсөн гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Халдлагын үеэр Харьков хотын эрчим хүчний байгууламж, хийн олборлолтын байгууламж, шатахуун түгээх станц болон Изюм хотын цахилгаан дамжуулах сүлжээ өртсөн тухай мэдээлжээ. Мөн Житомир мужийн эрчим хүч, төмөр замын дэд бүтэц, Донецк болон Запорожье мужийн эрчим хүчний тоног төхөөрөмжид гэмтэл учирсан байна. Гэхдээ эдгээр мэдээллийг Зеленскийгийн дурдсан зургаан байгууламжтай нэг бүрчлэн тааруулж баталгаажуулаагүй.
Зеленскийн мэдээлснээр, эрчим хүчний байгууламжуудад өгсөн цохилтын улмаас улс даяар 33 хүн гэмтжээ.
Мөн Харьков, Донецк, Запорожье мужуудад цахилгаан хангамж тасалдаж, гэмтсэн тоног төхөөрөмжид хэт ачаалал үүсэхээс сэргийлэн цахилгааны хэрэглээг хязгаарласан байна.
Түүнчлэн Киев хотын Дарницкийн дүүрэгт байрлах 25 давхар орон сууцыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохисны улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн гэж хотын дарга Виталий Кличко мэдээлжээ.
Зеленский Оросын халдлагыг АНУ-ын ерөнхийлөгчийн гал зогсоох санаачилгад өгсөн хариу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров "Зеленский амрах боломж хүртэх эрхгүй гэж бодож байна" гэж мэдэгдсэн байна.
Трамп Ням гаригт /2026.10.11/эрчим хүчний гал зогсоох тохиролцоо нэн даруй хэрэгжинэ гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Орос уг тохиролцоог мөрдөж байгаа эсэхэд эргэлзээ үүсээд байна. Их Британи, Франц, Канад болон Европын холбоо уг санаачилгыг дэмжсэн ч Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Орос тохиролцоог мөрдөж эхэлснийг хараахан нотлоогүй байгааг онцолжээ.
Энэ удаагийн гал зогсоох тохиролцоо нь Орос, Украины дайныг бүхэлд нь зогсоох бус, хоёр тал бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтэц рүү довтлохоо түр зогсоох тухай санал байв. Гэхдээ Трамп тохиролцоо байгуулсан гэж зарлахдаа нарийвчилсан нөхцөл, хэрэгжүүлэх механизмыг тайлбарлаагүй. Орос, Украин сүүлийн саруудад харилцан эрчим хүчний дэд бүтэц рүү довтолж, түлш, цахилгаан хангамжид доголдол үүсгэсээр байна. "BBC"-ийн дүн шинжилгээгээр, 2026 онд Украины Оросын хяналтад байдаг газрын тос, байгалийн хийн байгууламжуудад өгсөн цохилтын тоо өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Дүүжин тээвэр секундэд 21 метрийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай
Дүүжин тээвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл дүүжин замын тээвэр салхи, шуургатай үед хэрхэн аюулгүй ажиллах талаар Инженер М.Гэрсэнз мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэдийн түгээмэл асууж байгаа асуултуудын нэг болох салхи шуургатай үед манай дүүжин замын тээврийн систем аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг асуултад хариулт өгье.
Манай үндсэн систем 21 метр секундийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Нийт 19 тулгуурын гурван тулгуур дээр салхины хурд болон зүг чигийг хэмжих мэдрэгчүүд байрласан байгаа. Манай дэд системийн хувьд салхины хурд 21 метр секундэд хүрэх хязгаарын 80 орчим хувь буюу ойролцоогоор 16 метр секунд болоход диспетчерийн өрөөнд анхааруулга ирнэ. Ингэснээр үндсэн системийн хурдыг секундэд 6 метрээс 1.5-2 метр болгон бууруулж, зорчигчдыг аюулгүй байдлаар, удаашруулсан хурдаар хоёр буудал руу буулгах зохион байгуулалт хэрэгжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотын жилийн дундаж салхины хурд ойролцоогоор секундэд 1.5-3 метр байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхины хамгийн өндөр хурд секундэд 20 метрт хүрч байсан юм байна. Тэгэхээр манай систем секундэд 21 метрийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Үүнд үндэслэн аюулгүй байдлын тооцооллыг хийж гаргасан байгаа. Манай диспетчер системд үндсэн хяналтаа тавьж ажиллана" гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.
Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.
21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа. “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.
Дэлхийг холбосон буухиа шуудан
-SF Express-ын Монгол Улс дахь салбар компаниХүйтний эрч чангарч, Улаанбаатар хотод цас хаялсан намуухан өдөр байлаа. Манай сурвалжлагын багийнхан Улаанбаатар хотын төв хэсгээс зүүн тийш Нарантуул захын ойролцоо байрлах SF Express-ын Монгол Улс дахь салбар компанид хүрхэд дөрвөн зүг найман зовхисоос ирсэн шуудан илгээмжүүд овоорч, ажилтнууд нь ачаа тээврээ хянаж шалгаад яаралтай байлаа.
SF Express нь 1993 онд БНХАУ-ын Шэньжэнь хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 80 гаруй улс оронд салбараа ажиллуулж, шуудан, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх хувийн хэвшлийн байгууллага болоод буй юм.
SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь 2013 оноос албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хятад Монгол хоёр орны хоорондын бараа бүтээгдэхүүний түргэн шуурхай тээвэрлэлтийн хэрэгцээг хангах, e-commerce зах зээлийн тэлэлтэд дэмжлэг үзүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ложистикийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор ажилладаг.
Тус компани нь байгуулагдсан цагаасаа өөрийн өргөн сүлжээгээр дамжуулан Монголын хэрэглэгчдэд дэлхийн улс орнуудтай харилцах хамгийн найдвартай гүүр болон ажилласаар иржээ. SF Express-ын Монгол Улс дахь салбар компанийн гүйцэтгэх захирал Чиньган:
-2020 онд Монгол Улсын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг тээвэрлэх ажлыг SF Express групп нь хоёр улсын хорио цээрийн дэглэм, гаалийн дүрмийн дагуу амжилтай зохион байгуулсан юм. Энэ нь бидний хувьд маш их ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Одоогоор SF Express-ын Монгол Улс дахь салбар компанид  Монгол Улсын 17 иргэн ажиллаж, олон улсын хэмжээнд сард 1000-2000 шуудан илгээмж тогтмол явуулж байна. Саяхан бид UPS олон улсын шуудангийн группын Монгол Улс дахь салбар компаниийн хувиар ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Энэ нь олон улсын хооронд ачаа тээвэр явуулах эрхийн зөвшөөрөлтэй болсон гэсэн үг. Манай компанийн үйлчилгээний цар хүрээ улам өргөн хэмжээнд тэлсээр байна гэлээ.
SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь Монгол улсаас олон улс орон руу шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд Европын 26 улс, Азийн 16 улс, АНУ, Канад, Мексик, Австрали зэрэг улс руу шуудан илгээмжийг гараас гарт, түргэн шуурхай, найдвартай тээвэрлэж байна. SF Express-ын Монгол Улс дахь салбар компанийн зөвлөх Б.Аюурзана:
-SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь шуудангийн соёлыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой орж ирсэн. Өмнө нь Хятад шуудан болон Монгол шуудангийн хооронд л бараа бүтээгдэхүүний солилцооны шуудан нэвтэрдэг байсан.  Дараа нь хүнээр дамжин дайвар хэлбэрээр бүтээгдэхүүн явуулах болсон, одоо гэхэд олон улсын хэмжээнд дэлхийн стандартад нийцсэн шуудан болох SF Express Монголд нэвтэрсэн. Анх эхлээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байснаа одоо Монголын бүх аймаг хотуудад Хятадаас ирж буй шууданг хүргэх буюу Хятадад буюу олон улсад шуудан илгээж байна. Манай шуудан нь найдвартай, түргэн шуурхай, баталгаатай гэдгээрээ хамгийн давуу талтай юм. Мөн үүнийхээ дагуу ажилладаг. Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны сүүлийн 4-5 жилийн дүнгээс харахад  SF Express-ын Монгол Улс дахь салбар компани нь Монгол Улсад ажиллаж буй шуудангийн салбарт эхний 2 юм уу 3-р байрыг эзэлсээр байна. Энэ нь SF Express нь улсын хууль тогтоомжийг найдвартай хэрэгжүүлж, шуудангийн үйл ажиллагааг найдвартай явуулдаг гэсэн үг. Монголоос олон улсын хэмжээнд шуудан илгээмж явуулах явцад компани маань хилийн хамгийн найдвартай үйлчлүүлэгч, хамгийн найдвартай харилцагч гэсэн итгэлийг олсон гэлээ.
Найдвартай, баталгаатай, шуурхай үйлчилгээг орчин үеийн технологийн ололтод тулгуурлан гараас гарт хүргэн, Монголын шуудангийн салбарт шинэ шинэлэг бүхнийг нэвтрүүлж, дэлхийн зиндааны чанартай үйлчилгээг хангаж байна. Уг компанийн Гаалийн менежер Т.Билгүүн:
-бид нар хэрэглэгч нартаа олон улсын шуудан илгээмжүүдийг нь тогтмол шуурхай түргэн хүргэж өгөх үйлчилгээг хангаж байна. Би уг компанид 6 жил гаруй ажиллаж байна, хэрэглэгчид маань жил ирэх тусам нэмэгдэж байна, тэд ч сэтгэл ханамж өндөр байдаг. Миний хувьд олон улсын байгуулагад ажиллаж байгаа учраас олон юм сурч авдаг, SF Express хэмээх том гэр бүлийн нэг гишүүн болсондоо маш баяртай байна.
SF Express групп нь Хятадад үйл ажиллагаа явуулж буй төдийгүй дэлхийн олон улсад үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр байна. Уг компани нь зөвхөн ашиг олохын төлөө биш, харин улс орон, бүс нутгийн хооронд соёлыг нэвтрүүлэх тал дээр маш эрчимтэй ажиллаж буйгаараа онцлог юм. Тухайн ажиллаж буй улс орондоо нийгмийн салбарт, ялангуяа соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ач холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг. Солонго SF сургууль 2017 онд Монгол Улсад байгуулагдахад SF Express группээс зуун хувийн тусламж үзүүлжээ. Энэ нь хүүхдүүд ба эрүүл мэндийн салбарт тус компанийн оруулж буй буяны үйлсийн нэгэн жишээ юм.
Одоогоор тус сургууль нь 700 гаруй сурагч, 60 гаруй багш ажилтчинтай. Тус сургууль Монгол Улсын бага, суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчийн бус хос хэлний сургалттай сургууль юм. Тус сургууль нэгдүгээр ангиасаа англи хэлийг монгол хэлтэй хослуулан заадаг ба гуравдугаар ангиасаа эхлэн хятад, япон, солонгос хэлийг сонгон, сонгосон хэл бүрийг олон улсын шалгалтын түвшинд бэлтгэн сургадаг. Сурагчид 12-р ангиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр мөн тэтгэлэг аван суралцах боломжтой байдаг. Солонго SF сургуулийн захирал Б.Энхжаргал:
-Сургууль маань анх байгуулагдахад маш олон хүнээс тусламж, талархал тоссон. Сургууль байгуулна гэдэг бол хүүхдүүдэд эрдэм номын хөтөч болдог гэдгээрээ буянтай үйлс юм. Сургууль байгуулагдахад SF Express группээс 100 хувийн хөрөнгө оруулалт хийж, бидэнд бэлэг барьсан юм. Энэ нь Монголын хүүхдүүдэд том хөрөнгө оруулалт болж буян үйлдсэн хэрэг юм. Ингэснээр манай сургуулийн дэвшин дээшлэх үүд хаалга нээгдсэн. Ингээд бид Солонго гэдэг нэрийнхээ ард SF гэдэг үгийг оруулаад “Солонго SF сургууль” гэж нэрлэсэн байгаа юм. Хүүхдүүд маань жил бүр SF Express групп-д талархалын захиа явуулдаг. Манай сургуульд Хятад компани хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаараа хятад хэл сурах ба Хятадад сурах сонирхолтой хүүхдүүд маш олон, энэ бол манай сургуулийн бас нэг бахархал юм. Сургуулийн хувьд Хятадын дунд сургуулиудтай харилцан холбоо тогтоож хүүхдүүдээ харилцан солилцох төлөвлөгөөтэй байна.
Cургуулийн таатай орчныг бүрдүүлсний үндсэн дээр мэргэжлийн чадварлаг багш ажилтныг сонгон авч шинжлэх унааны хамгийн шинэ мэдлэгийг хүүхдэд зөв хялбар аргаар ойлгуулж, мэдлэг, дадал олоход чиглэсэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой зөв хүнийг төлөвшүүлж, байгальд ээлтэй, эх дэлхийтэйгээ ойрхон, орчноо зөв зохион байгуулсан эко сургууль байхыг эрхмэлдэг билээ.
Манай сурвалжлагын багийнхан Солонго SF сургуультай танилцаж, хүүхдийн хоолноос амсан сэтгэл дүүрэн буцах боллоо.
-SF Express-ын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа саруул уудам хөгжлийн хэтийн төлөвтэй байна. UPS олон улсын шуудангийн группыг саяхан өөрийн компаньдаа нэтгэж авсан. Үүгээрээ бид Ази, Еропын зах зээлд үйл ажиллагаа улам илүү өргөтгөж байна. Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг гадагш гаргах, тэдний бараа матриалыг гадаадаас оруулах зэрэг нийгмийн чиглэсэн ажилд илүү анхаарч байна. Хятадын бараа бүтээгдэхүүнийг Ероп, Орос руу гаргах хамгийн төд зам бол Монгол улсаар дамжуулах явдал болно. Олон улсын чиглэлүүдийн нисэх онгоц, төмөр зам, авто замыг сайн ашиглах тал дээр бас илүү түлхүү анхааран ажиллах болно. Бас Эрээн боомт ба Замын үүдийн чөлөөт бүсэд том хэмжээний агуулах байгуулж, хоёр орны хооронд хийгдэж буй бизнесийн харилцааг улам илүү шуурхай, соёлтой хэлбэр руу оруулна гэж Б.Аюурзана ярилаа.
Зохиогч: Нийтлэл: ЮЙ-ИН, Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.
Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна.
Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг
"Дулааны улиралд өдөрт дунджаар 5,000 орчим иргэн гол усны эрэг дагуу зорчдог. Энэ жил илүү дулаан байх төлөвтэй тул завьт эргүүлийг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийнэ"
Зуны аялал зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргахаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Нийслэлийн онцгой байдлын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр нийслэл хотод агаарын температур дулаан байхад гол орчмоор осол их гардаг гэдгийг сануулав. Тэрбээр "Цаг агаарын урьдчилсан дүгнэлтээр нийслэл хотод ирэх сард агаарын температур олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна.
Цаг агаар дулаарахад гол усны ослын аюул иргэдийн дунд нэмэгддэг.
Голын эрэг дагуу иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхэд дагаад ослын дуудлага нэмэгдэх хандлага бий. Өдөрт дунджаар 5,000 орчим иргэн, 2,500 орчим автомашин цугладаг гэсэн тооцоо бий.
Бид 2012 оноос хойш завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг дуустал эргүүл гаргана.
Өнөө жилийн хувьд их өргөн бүрэлдэхүүнээр гол усны эрэг дагуу завьтай болон явган эргүүлийн баг гаргахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар дүүргүүдтэй хамтраад үерийн далангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж буй. Мөн хороодын Засаг дарга нартай хамтран голын ай сав болон эрсдэлтэй бүсэд байгаа аж ахуйн нэгж, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан айл өрхийн судалгааг тодотгож, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж байна.
Завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулснаар гол усны ослыг 35-40 хувиар бууруулдаг. Мөн учрах хохирлыг 15 орчим хувиар бууруулдаг.
Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа Туул гол орчмын 50 км радиуст завьт эргүүл хийнэ. Энэ бүс нутагт 28 хар цэг байдаг. Эдгээр хар цэгүүдэд камерын хяналт байршуулсан боловч хүрэлцээ муу байгаа. Тиймээс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хяналт тавина" гэлээ.
Хуурамч 10 гаруй тонн архийг устгалд оруулжээ
Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс болон цахим сүлжээгээр дамжуулан худалдан борлуулах зөрчил их байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хуурамч архинд ихэвчлэн метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, метанол буюу метилийн спирт нь үнэр амт өнгө зэргээрээ архитай ижил бөгөөд үүнийг ихэвчлэн будаг шингэлэгч, уусгагч, антифриз болон формальдегид үйлдвэрлэхэд өргөн ашигладаг аж. Метанол нь хүний биед задрахдаа харааны мэдрэлийг гэмтээж сохор болгох, төв мэдрэлийн системийг хордуулж амь насанд хүрэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
2025 онд гарал үүсэл нь тодорхойгүй 10,5 тонн буюу 8 мянга гаруй шил архи, вискиг хураан авч устгалд оруулсан байна.
Мөн онд архи согтууруулах ундааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан 96 зөрчил бүргэгдсэн байна. Өнгөрсөн онд Нийслэлийн түргэн тусламжийн төвд архинд хордсон гэх 15800 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Иргэд согтууруулах төрлийн зүйл худалдан авахдаа "e-barimt" аппликэйшнээр нэвтрэн төлбөрийн баримт уншуулдаг хэсэгт дарж тухайн бүтээгдэхүүний акц дээр байрлах QR кодыг уншуулан гарал үүслийг нь шалгах боломжтой болсон. Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож өнгөрлөө. Хоёр гурван өдөр л баахан баяр ёслолын шинжтэй арга хэмжээнүүд болов. Агуулгын хувьд онцгой шинэ зүйл юу ч байхгүй. Энэ “World Press Freedom Day” буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг анх UNESCO санаачилж бий болгосон юм. Зорилго нь сэтгүүлчдийн ажиллах эрх чөлөөг хамгаалах. Харин манайд олон жилийн турш энэ өдрийг баяр ёслолын шинжтэй өнгөрүүлж ирсэн. Одоо ч салаагүй л байх шиг байна.
Өннөөдөр дэлхийн олон улс оронд сэтгүүл зүй өөрөө улс төрийн дарамт, санхүүгийн дарамт хоёроос салаагүй байна. Гэхдээ манайхыг бодвол барууны орнуудын сэтгүүл зүйд бие даасан санхүүжилтын загварууд хөгжиж байна. Захиалга, хандив, сангууд гээд. Тэд завсар зайгүй гарц хайцгааж байна. Харин манайд бол шууд хэлэхэд хар захын арилжааны хэлбэрээсээ гарч чадаагүй хэвээр. Зарчим нь мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг. Тэр хөжмийг яг өөрөө тоглож чаддаг нь ч ховор. Микрофон аманд нь тулгадгаа, хөөж элддэг эрээ цээргүй байдлаа, асуух биш загнаж, занаж зүхэн орилдогоо сэтгүүл зүй гээд хадуураад тууцгаана. Үзэгчдээс бид мэргэжлийн түвшний юм шаардах эрхгүй. Тэд өөрсдийн боловсролын цараагаар л хүлээж авцгаана. Ай, мөн чичрүүллээ шүү. Шударга сэтгүүлч юм аа гэх дүнг олон нийт тавьцгаана. Гол нь өөрсдөө үүнд итгэчихээд улам хурцаар галзуурч, харсан болгон руугаа цамнаж, өөртөө таалагддаггүй болгоныг хов жив, цуу яриагаар дүгнэн нүдэж, бүлэглэнзалхаах ажлаа эрэлхэгээр хийнэ. Ийм л галзуу сэтгүүл зүй даялж явна даа.
Одоо гол зүйл рүүгээ оръё.
Манай сэтгүүл зүйн хамгийн гол тээг нь эдийн засгийн эрх чөлөө байхгүйд байгаа юм. Учир нь сэтгүүл зүйн хамгийн чухал том эрх чөлөө  бол эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засаг байхгүй бол ямар ч эрх чөлөө сэтгүүл зүйд байхгүй гэсэн үг юм. Яагаад гэвэл мөнгөгүй ядуу хоосон хэн чмөнгө өгсөн хүнийг л дагадаг. Юу ч гэж гоёор уянгалаад борог амьдрал ийм л байгаа. Мөнгөгүй шударга ёс ч байдаггүй. Тэгж яривал бүх хувьсгал, бүх өөрчлөлт мөнгөн дээр л босдог шүү дээ. Үүнтэй адил сэтгүүл зүйн шударга байх эсэх бас л мөнгөн дээр тогтсон хэвээр байгаа. Бид үнэнээ ярихаас айгаад яах юм.
Өнөөдөр монголын ардчиллыг “гажуудсан ардчилал” гэж дүгнэцгээж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөг нь өгөөгүй юм чинь гажуудахаас ч яах билээ. Үүнийг дагаад сэтгүүл зүй нь ч гажуудсан. Эдийн засгийн эрх чөлөө байхгүйучраас тэр. Ямар ч бүтээл, сайн контент, чанартай сонин, сэтгүүл, хогийн хямдхан халтуурын эвлүүлэг гээд юу ч хийсэн энэ салбарт мөнгөөр үнэлэгддэггүй.
Сэтгүүл зүй төрөөс салж, зах зээлд шилжээд гучин хэдэн жил болж байна. Төрийн төв хэвлэлд ажиллаж үзсэн хамгийн сүүлчийн сэтгүүлчид бид байх. Чилийсэн урт замыг бид туулав. Одоо миний үеийнхэн тэтгэвэртээ гарцгааж байна. Анх 23 настай дадлагын оюутан ирээд л зуун айлын энэ шороотой хашаанд 21 жил болсон байдаг. Эндээс гарч алхаад арван жил өнхөрч яваад, эргээд төрөлх сониндоо бичээд сууж байна. Он жилүүд орооцолдон урссан ч зах зээлийн сэтгүүл зүй хөлөө олж чадаагүй л явна. Яваандаа хөл дээрээ босох байх гэсэн горьдлого байлгүй яахав. Эцсээ хүртэл л горьдоно. Горьдон хүлээх минь харин дэндүү эрх чөлөөтэй юм даа. Одоо учир шалтгааныхаа нэг хэсгийг ярьцгаая.
Монголын хэвлэл жинхэнэ эрх чөлөөгөө олж авч чадаагүйн нэг том шалтгаан бол Төр засгаас хэвлэл мэдээллийг хавчиж хяхсан хууль журам энэ 30 жилд дэндүү их гаргасантай холбоотой. Өчигдөр эрх баригчид мэндчилгээ илгээгээд л, хэвлэлд чухам л элэгтэй явдагаа илэрхийлцгээж харагдана билээ. Хэвлэл мэдээллийн салбарыг хамгийн их дөнгөлсөн, хамгийн их хорлосон нөхдүүд л энэ өдөр хамгийн нялуун аашилцгаадаг. Энэ үнэхээр шорвог тоглоом аж. Бид дарга нарыг явдаг гэж боддог. Дарга нар ерөөсөө явдаггүй юм байна. 30 гаруй жил харлаа, үзлээ. Гучин жилийн өмнө л “...танай сонин яах гээд байгаа юм бэ” гээд хариулцуурын цаанаас орилдог байсан дарга нар одоо ч хэвээрээ. Өнөөдөр ч залгаад “...танай сонин...танай сонин, та нар яах гээд байнаа” гээд хашгирч л байна билээ.
Энэ дөнгийг сэтгүүл зүйд манай улсын зовлон жаргалыг зуун жил зуурсан МАН зүүж өгсөн юм. МАН эхлээд манай сэтгүүлчдийг намдаа элсүүлж эхэлсэн. МАН эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөртөө хувьчилж авч эхэлсэн. Намын бага хуралдаа хэдээр нь авч суулгаад л, тэднийхээ амьдралыг тэтгээд эхэлсэн. Юу үнэн, энэ үнэн. Одоо энэ нам сошил захыг атгаж байна. Бүх мөнгөө тэд өнөөдөр сошил руу цутгадаг болсон. Сайдууд бүгд хувийн зураглаач, монтажчидтай. Өндөр үнэтэй камер мөрлөсөн залуус хаа яваа газар нь дагалддаг. Сүр бараа гэж том оо...
Хэвлэл мэдээллийн салбарын жамаараа явах ёстой өрсөлдөөнийг боомилдог, төрийн хэвлэл мэдээллийг хөгжүүлдэг, тэтгэдэг, хэвлэл мэдээллийн эсрэг хууль журам гаргадаг, дэргэдээ асар олон хэвлэл мэдээллийн албадыг ажиллуулдаг Төрийн механизмыг эд ингэж бий болгосон юм. Өнөөдөр Төрийн нэгж бүр өөрийн веб сайтыг төсвийн мөнгөөр хөгжүүлдэг. Бидний хэзээ ч авч чадаагүй өндөр үнэтэй техник хэрэгслээр тэд эднийгээ хангадаг. Энэ бол шууд утгаараа Төр хувийн хэвлэлтэй өрсөлдөж байгаа хэлбэр . Татвар төлөгчдийн мөнгийг хуу хурааж аваад, тэр мөнгөөрөө хувийн хэвлэлтэй өрсөлдөнө гэхээр яаж энэ салбарт жам ёсны хөгжил байх юм бэ.
Одоо манай бараг бүх байгууллага, компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай платформуудтай л өндөр төлбөртэй хамтын ажиллагаа явуулж байна. Монголын хэвлэл мэдээлэлтэй биш гэсэн үг. Бяцхан хошигноход дэлхийн тэрбумтан Элон Маск, Цукерберг хоёр л манай бүх рекламыг хамаж байна гэхэд хилсдэхгүй. Монголын бүх юм юм цахим платформоор явж байгаа биз дээ. Бид ердөө ийм л хэвлэл мэдээлэлтэй болсон. Үндэсний хэвлэл мэдээлэл гэхээр юм бараг үлдээгүй гэхэд болно. Тэгэхлээр хэвлэлийн эрх чөлөө гэж байх юм уу. Хэрэглэгчид биднээс цаг үеэ дагаад өндөр түвшин шаарддаг болсон. Гэвч бид хүлээтэй хэвээр. Хөдөлж чаддаггүй янзаараа.
Монголын хэвлэл мэдээлэлд орлого гэж байхгүй. Одоо Meta, Google зэрэг платформууд л бүх мөнгийг сорж байна. Эдгээр үгсээрээ би бүх зүйл зөвхөн мөнгөн дээр тогтдог гэж хэлж үндсэн асуудлуудаа бүдгэрүүлж байгаа юм шиг харагдаж байж болно. Тийм ээ, сэтгүүл зүйн эрх чөлөө ганцхан тулгууртай эд биш. Энэ үнэн. Эдийн засаг, хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүй гээд үндсэн тулгууруудыг нэг бүрчлэн авч үзвэл өнөөдрийн цаг хүрэлцэхгүй нь. Гэхдээ эдгээрийн аль нэг нь дорой бол нийт систем өөрөө иж бүрэн үйл ажиллагааны тухай ярих боломжгүй юм. Тийм учраас л эдийн засгийн эрх чөлөөний асуудлаа тэргүүнд гаргаж хөндлөө.
Нөгөө талаас манайхан нийгмээрээ эдийн засгийн чадамжгүй амьдарч байгаа болохоор бүх юмыг зоосны нүхээр харцгаадаг. Муусайн сэтгүүлчид худалдагдлаа гээд л дайрцгаадаг. Урьж ярилцсан зочныг нь үзэн ядахдаа ярилцсан, хөтөлсөн сэтгүүлчдийг нь гүтгэлэг доромжлолоор цовдлон ялладаг. Энэ яллагаа нь манай нийгмийн үндсэн соёл болтол нутагшлаа. Бүгдийг харддаг, бүхнийг хараадаг. Яг үнэндээ энэ салбарын аж амьдрал ямар байдгийг хэн нь ч мэдэхгүй. Бид бичиж байгаа хэрэг, хөөж байгаа асуудлаараа цагдаа шүүхэд дуудагдахад нотолж чадахын тулд, шорон гянданд орохгүйн тулд тэднээс дутуугүй шалгаж нягтлах, судлах нүсэр ажлыг хийдэг. Тэр болгоноо ил зарладаггүй болохоор хэрэглэгчдийн зарим хэсэг сэтгүүлчид зөвхөн Доржоос авсан мэдээллээрээ Батыг шүүмжилж байна гэж харах гээд байдаг. Ер нь тэгж ч хардаг. Тэгсэн ч бид дуугүй л хараалгуулж явдаг.
Монголын сэтгүүл зүйн зах зээлийн орчин нь асар сул. Ердөө 3.5 сая хүнтэй жижиг зах зээл. Тийм болохоор контентын үнэлгээ бага. Бараг байхгүй гэж болно. Ийм нөхцөлд зар сурталчилгаа нь бүхлээрээ платформууд руу урсдаг болчихсон үед ямар юмных нь шударга ёс, хэвлэлийн эрх чөлөө байх юм бэ. Бүх редакцууд амьд үлдэхийн төлөө л зүтгэж байна шүү дээ.
Тийм ээ, бид хагас хугас, эмзэг, эрэмдэг орчинд ажилладаг.
Тийм болохоор л өнөөдөр нэг ч мэргэжлийн байгууллагад ажиллахгүйгээр, нэг ч нийтлэл бичиж, ярицлага сурвалажлага хийхгүйгээр зөвхөн элий галзуу шүлстэй пост үйлдвэрлэдэг инфлүнсэр монголд хамгийн өндөр орлоготой амьдарч байна. Харин редакцид хөлөө эргэтэл гүйж байгаа залуучууд ипотекийн зээлнийхээ дор л чадан ядан амьдарцгааж байгаа.
Дээрээс нь манай Төр өөрөө “контент үйлдвэрлэгч” болсон. Одоо 40-50 ажилтантай редакци амьдрах гэж хэрхэн яаж тэмцэж, тэлчилж байгаа дүр зураг уншигч тандойлгогдож байгаа биз ээ. Ийм нөхцөлд л өнөөдөр бид гажуудсан, бүрэн бэхжээгүй эрх чөлөөний өдрөө өнгөрөөцгөөж байна.
Өнөөдөр сэтгүүл зүйн эрх чөлөө зөвхөн улс төрийн дарамтаар хэмжигдэхээ больж, орших эс орших нь эдийн засгийн тогтвортой байдлаар шийдэгдэх болсон гэдгийг бид хаа хаанаа ойлгож мэдрэх хэрэгтэй байна. Зүгээр нэг зүү шидэх, ташраар нь буллидаж хашраах, шоронд хийх, ялын хонгилоор чирэх амархан. Учир шалтгааныг ухах, ойлгох чухал.
Хааяа хорссон улстөрчид, нэг нэгэндээ атаархсан сэтгүүлчид нийлээд бусдынхаа байгууллагуудтай хийсэн хамтран ажиллах гэрээг гаргаж тавин цахим нохдод шидэж өгч харагддаг. Нөгөөхийг нь олон нийт автоматаар л “хаалтын гэрээ” гэж дүгнэж байх жишээтэй. Хамтран ажиллах гэрээ гэдэг дээр нэг юм нэмэж хэлэхэд тэр сурталчилгааны гэрээ ч бүгдэд нь олддоггүй. Намын сайтуудад, намын сэтгүүлчдэдээ л өгнө. Завсраар нь редакцаа авч явах гэж ядаж байгаа эрхлэгч нар гүйж ганц нэгийг олж авна. Тэр нь бөөн дарамт болно. Энэ өнөөгийн амьдралынх нь бодит дүр төрх.
Бүх ажил мэргэжил хэцүү байж таарна. Биднийх тэднээс дутахгүй хүнд шүү. Бид хаашаа ч холбирон уначихаж мэдэх хутганы ирэн дээгүүр л явж байдаг.
Дэлхийн нөхцөл байдлын талаар хэдхэн тоон үзүүлэлтүүдиш татаж үзүүлье. Эдгээр баримтууд уншигч танд нэгийг бодогдуулах биз. Өнгөрсөн 2025 онд дэлхийн хэмжээнд 129 сэтгүүлч амиа алдсан. Үүнийг бараг түүхэн дээдүзүүлэлт гэж үзэж байгаа.
2026 оны өнөөдрийн байдлаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар 330 сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаатайгаа холбоотойгоор шоронд хоригдож байна.Нийт хоригдож буй сэтгүүлчдийн 61% нь "төрийн эсрэг" гэмт хэрэг, тэр дундаа терроризмтой тэмцэх болон үндэсний аюулгүй байдалд халдсан гэх үндэслэлээр яллагдсан. Сэтгүүлчдийг хамгийн олноор хорьж буй улсуудыг Хятад улс тэргүүлж байгаа. Хятадад 50 сэтгүүлч,Мьянмарт 30 сэтгүүлч, Израильд 29 сэтгүүлч, Орост 48сэтгүүлч гээд энэ жагсаалт үргэлжилнэ.
Гунигтай нь өнөөдөр Монголд ч сэтгүүлч хоригдож, хонгилоор чирэгдсээр байхад хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө бид зарим хэсэг нь цахим орчинд өөрсөддөө огт хэрэггүй зүйлээр бие биенээ зулгаан, зарим хэсэг нь намынхантай хуралдаж хуйдан, зарим нь баярлалдан өнгөрүүлж байна.
Энэ бол бидний эдлэх ёстой эрх чөлөө биш юм аа. “Эрх чөлөөгүй хэвлэлийг л хамгийн муу хэвлэл гэдэг ” гэж үг бий. Бидэнд харин энэ “баян бүрд” маань байхгүй байна.
Нийтлэлч Ганчимэг
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэд анх удаа орон сууц худалдан авахад болон хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлөхдөө тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эдэлдэг.
Тодруулбал хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж байна.
Энэ удаагийн хөнгөлөлтөөр 28,879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа юм.
Тухайлбал
анх удаа орон сууц худалдан авсан 7,527 иргэн 28.4 тэрбум төгрөг
сургалтын төлбөрийн буцаалтад 11,397 иргэн 10.1 тэрбум төгрөгийг буцаан авч байгааг Монголын Татварын Албанаас мэдээлэв.