Спорт - Завхан аймаг

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ
Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөхөд 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардсан бөгөөд өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСҮХ

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Аравдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

10.05-нд 13:00 цагт Ахмад бөхчүүдийн барилдаан

10.12-нд 13:00 цагт Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

10.17-нд 13:00 цагт МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан

10.18-нд 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан

10.20-нд 19:00 цагт МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа

10.25-нд 15:00 цагт МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан

10.26-нд 15:00 цагт МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан

Энэ сард Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь:

10.21-нд 10:00 цагт Өсвөр үе /16-18/, залуучууд /19-20/-ын Улсын аварга шалгаруулах барилдаан

10.22-нд 10:00 цагт Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан

10.23-нд 10:00 цагт Өсвөр, залуучуудын УАШБ-д зориулсан хүчит 64 бөхийн барилдаан

10.24-нд 10:00 цагт Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан

Мэргэжлийн боксоор нэг ч ялагдалгүй яваа Э.Цэндбаатар дараагийн тулаанаа хийнэ
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Хойд Америкийн аваргын бүсийг хамгаалах ээлжит тулаанаа өнгөрсөн долоодугаар сард хийсэн. Тэрбээр АНУ-ын шилдэг боксчин Галиндотой тулж, илт давуу оноогоор ээлжит ялалтаа байгуулсан юм. Энэ түүний дараалсан 13 дахь ялалт байв.

Тэгвэл түүний дараагийн тулааны тов гарчээ.

Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй тулалдах аж. Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын рингэнд 25 тулалдахад 21 ялсан амжилттай. Харин Э.Цэндбаатар нэг ч ялагдалгүй яваа.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий медальтан боллоо
Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болж байгаа ба энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй билээ. Гурван жилийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байрт орсон тамирчин юм.

БНСУ-д болсон KBM-ын дунд жингийн аваргын төлөөх тулаанд монгол залуу түрүүлжээ
Энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдөр БНСУ-ын Пусан хотод зохион байгуулагдсан KBM-ын дунд жингийн (72.6 кг) аваргын төлөөх тулаанд монгол залуу түрүүлжээ.

KBM-ийн дунд жингийн аварга Ж.Отгонжаргал (34 настай, Монгол) аваргын төлөөх анхны тулаанаа KBM-ийн дунд жингийн (69.9 кг) аварга асан Ли Кан Сан (39настай)-тай хийж, ялалт байгуулсан байна. Тэрбээр 2009 оноос хойш Итали, Хятад, Чех, Казахстан, Йордан, Орос, Индонез, Тайланд, Узбекистан зэрэг гадаадын 9 орны рингенд гарч, Монголын сонирхогчдын боксын шигшээ багийн тамирчин болсон. 2024 оны гуравдугаар сараас хойш “Бэк Ха Со” нэрээр Солонгост мэргэжлийн тоглогчоор тоглож буй. Энэ удаагийнх түүний дараалсан 3 дахь ялалт юм.

Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх Т.Бэгзсүрэн
2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг.

Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн манлай бөхчүүдийн тухай танилцуулъя. Хан Хөхий нутгаас Цэцэн сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатынхаа хамт нүүн ирж нутаг усны хуваарилалтад ухаалаг оролцсоноор Очирваань уулаа булаалдсан ноёдын маргаан дундаас хошууны нутаг буюу одоогийн Отгон сумын нутгийг эзэлж авсан домог байдаг аж. Энэ нутагт Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан оршин буй 600867 км хавтгай дөрвөлж нутагтай, хүн амын тоогоор аймагтаа дөрөвт, малаар хоёрт жагсдаг томоохон сум. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх, дурсгал, аялал жуулчлалын бүс нутаг юм. Тус сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам 2024 онд өргөн дэлгэр болж 128 бөх зодоглоход тус сумын уугуул улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн, улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж гээд төрсөн ах дүү хоёр үзүүр, түрүүнд үлдэж ах Т.Бэгзсүрэн нь түрүүлжээ. Дөрөвт аймгийн заан М.Лувсандорж аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар шалгарчээ.

Түрүү бөх Т.Бэгзсүрэн, 2013, 2014 онд аймгийн харцага, аймгийн заан цолыг авч байсан бол 2016 онд Завхан аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байв.

Тэгээд Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд зодоглохдоо улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын заан Н.Түвшинбаяраар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж улсын харцага цол хүртсэн бөх юм. Харин тэрбээр удтал олны хайртай бөх байж чадаагүй нь орон нутагт болсон нэг барилдаанд залуу бөхийг нисгэж шидсэн нь олны дургүйцэл төрүүлсэн. Дараа нь допингийн сорилгод унаж барилдах эрхээ хасуулж байлаа. Түүнээсээ хойш зодоглоогүй байсаар сумынхаа 100 жилд барилджээ.

Үзүүр бөх Т.Дүгэрдорж нь түрүү бөх Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү нь. Улсын начин цолтой нэгэн. 2020 онд улсын баяр наадмаар улсын заан Н.Жаргалбаяраар дөрөв улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж улсын начин цол хүртсэн бөх.

Өмнө нь Бүх цэргийн наадамд түрүүлснээр цэргийн арслан болсон байв. Т.Дүгэрдорж начин заал, танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа төдийгүй 2024 онд Архангай аймгийн Хайрхан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болоход торолгүй түрүүлж байлаа. Мөн ноднин уяачдын наадамд үзүүрлэсэн юм. Анх чөлөөт бөхөөр Г.Ишдорж багшийнхаа шавь болж хичээллэж байсан. Үндэсний бөхийн багш нь улсын гарьд Б.Гончигдамба. Улсын начин Т.Дүгэрдорж “Даян дэвжээ”, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” компанийн бөх хэмээн цоллуулдаг.

Д.НАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Тэр нь Монгол бахархлын өдрийн барилдаан байлаа. Тэгвэл одоо улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан бөх сонирхогчдыг хүлээж байна. Мөн сумын цолтнууд болон өсвөрийнхний “Хуурнин шуугигч” барилдаан болно. Барилдааны хуваарийг хүргэе.

Арваннэгдүгээр сарын 9: Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Ч.Баасанхүүгийн нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Арваннэгдүгээр сарын 16: Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Арваннэгдүгээр сарын 23: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Арваннэгдүгээр сарын 24: Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Арваннэгдүгээр сарын 26: Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан

Арваннэгдүгээр сарын 30: “Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан тус тус болно.

Жич: Улс, аймгийн цолтнуудын бүх барилдаан 13:00 цагаас эхлэх хуваарьтай байгаа юм.