Цаг үе - Завхан аймаг

Завхан аймгийн музейд 171 судар хадгалагдаж байна
Завхан аймгийн музейд нийт 26 дэсийн 171 судар хадгалагдаж байгаагаас түүх, соёлын ховор нандин дурсгалын нэг нь Жадамба судар юм.

Уг судрыг Далайчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан урлаач Балжиннямын Гүрбадам, уран Чоймбол нар XIX-XX зуунд бүтээжээ.

Жадамба судрыг бичихдээ есөн эрдэнийг шингээсэн өвөрмөц өнгийн будаг хэрэглэжээ. Тодруулбал, будгийн найрлагад есөн эрдэнийг хонины тархитай хольж, наалдамхай будаг гарган ашигласан нь онцлог юм. Ийнхүү бүтээсэн судар нь усанд урсахгүй, гал болон тосонд хайлахгүй тогтоцтой барласан ном хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч О. Оюунцэцэг мэдээлэв.

Жадамба, Банзрагч, Сундуй судар нь монголчуудын эртнээс тахин шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн хөлгөн судруудын тоонд багтдаг. Жадамба судар нь Ганжуурын эхний боть буюу Билиг барамидын аймагт хамаарах, Бурхан багш Шагжамүнийн айлдсан хоосон чанарын тухай сургаалыг өгүүлдэг, монголоор “Найман мянгат” хэмээн нэрлэгддэг судар юм.

Монголчууд эртнээс Жадамба судрыг залсан газар оронд өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн бэлгэдэж, гэр орон болон сүм хийддээ шүтээн болгон залж ирсэн уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит төв талбайд хүрэлцэн ирэхэд Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ. Завхан аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн дүн гэдгийг хэллээ. Цаашид ололт, амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Завхан аймгийн иргэд “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг анхнаас нь тууштай дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэн, ажлын байр бий болгож, татвараа төлөн улс, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Завханы 24 аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд тав орчим тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч газар тариалан, үр тариа, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний дүнд 1990 оноос өмнө усалгаатай байсан бүх газар тариалангаа сэргээсэн.

2028 он гэхэд өвс, тэжээлээс эхлээд сүү, өндөг, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах зорилт тавьжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Монголын хамгийн нарийн микронтой “Завхан буурал үүлдрийн ямаа”, нарийн ноостой “Сартуул үүлдрийн хонь”-ийг цөм сүрэг болгон өсгөн үржүүлдэг.

Мөн “Тосонцэнгэлийн аж үйлдвэрийн парк” байгуулах бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая гаруй мод тарьж ургуулаад байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Завхан аймгийн 78 оюутан шалгарсан. Одоогоор гадаадын 15 орны их, дээд сургуульд 43 оюутан суралцаж байгаа бөгөөд анхны төгсөгчдөө аймгийнхаа Тамгын газарт ажиллах урилга хүргүүлжээ.

Төрийн тэргүүн орон нутагт ажиллаж, бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, санаа бодлыг нь сонсож байгаад иргэд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаагаа ч уулзалтад оролцсон иргэд илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдрал, боловсролд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг хэллээ.

Тэлмэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр: Би 20 гаруй жил төрийн албанд ажиллаж байна. Миний хүү Энххүслэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Будапешт хотод барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Энэ бол миний хүүгийн ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт, манай гэр бүлд итгэл, урам бас хариуцлага өглөө. Төв суурин газар, хөдөө орон нутгийн мянга мянган хүүхдэд “Хичээвэл боломж байна” гэсэн итгэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ хөтөлбөрөө улам өргөжүүлж, олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй гэж хүсье.

“Мөнхөд мандаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа: Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн манай малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хувьд цаг үеэ олсон, ирээдүйдээ итгэх итгэлийг бадраасан томоохон ажил болж байгааг онцлон хэлье. Манай компани энэ хөдөлгөөнийг дэмжиж, цагаан идээ, байгалийн зэрлэг нэрс, аньс, чонын элэг, чацаргана, жимс, жимсгэнээ зөвхөн орон нутагтаа биш, улсын хэмжээний брэнд болгохыг зорьж байна. Бид жилд 30-40 тн байгалийн жимс боловсруулж 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, найман төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд татварын бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд технологио шинэчлэх, ажлын байр нэмэгдүүлэх маш том боломж олгож байгаа. Цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих тогтолцоог улам бүр өргөжүүлэх шаардлагатай гэж боддог. Бид Завхан нутгийнхаа экологийн цэвэр хүнсээр монголчуудаа хангахын төлөө хичээж ажиллах болно. Баярлалаа.

“Ойн тогтвортой байдал” Эмэгтэйчүүдийн ТББ-ын гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Д.Туяа: Завхан аймаг газарзүйн бүх бүс бүслүүрийг хамарсан онцлог байгальтай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай салбарынхан талархан хүлээж авсан. Аймаг, орон нутгийн бодлого, төлөвлөлтийн дагуу 24 сумын тавд нь “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөр хэрэгжиж байгаа, энэ онд таван сум нэмэгдэнэ. Сум бүр нэгээс доошгүй хөв, цөөрөм байгуулчихвал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод, бут сөөгөө услах, арчлахаас эхлээд иргэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж ахуй амьдралаа өөд нь татахад хувь нэмэртэй гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн “Үе залгамжлагч-Элит” сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батжаргалын Готовт Хүний гавьяат эмч, “Тэсийн гол” сангийн тэргүүн, “Шинэ-эрин ойл” компанийн ерөнхий захирал Зундуйн Хүрэлбаатарт Худалдааны гавьяат ажилтан, “Мөнхөд мандаг” компанийн зөвлөх Дагвын Баяраад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Завхан аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, таеквондогийн багш, дасгалжуулагч, цагдаагийн ахмад Сандагдоржийн Будхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Өнгөрсөн онд Тосонцэнгэл суманд 22 мВт-ын дулааны цахилгаан станц ашиглалтад орж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Мөн Улиастай сумын бохир ус цэвэрлэх бүрэн автомат байгууламж, 800 хүний суудалтай театр, аймгийн 100 ортой, Тосонцэнгэл сумын 50 ортой эмнэлэг, Улиастай-Алтай чиглэлийн 178 км, Арц суурь боомт хүртэлх 160 км, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалт өрнөж байна. Завхан аймаг бүтээн байгуулалт, ил тод нээлттэй байдал, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулахад онцгой анхаарч байгааг Засаг дарга Ч.Өнөрбаяр хэллээ.Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, эрт илрүүлэг, шударга байдлын үнэлгээ, цахимжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалт гээд олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх зорилт тавьжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриаллаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Завханд цасаар, говийн аймгуудын нутгаар шороогоор шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

ЦАС:

Архангай - Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур

Баянхонгор - Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт

Булган - Рашаант

Дархан-Уул - Шарын гол

Орхон - Баян-Өндөр

Сэлэнгэ - Баянгол, Бугант, Мандал, Орхон

Төв - Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт

Өвөрхангай - Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.

ЦАСАН ШУУРГА:

Баянхонгор - Хүрээмарал

Завхан - Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.

ШОРООН ШУУРГА

Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол

Говь-Алтай - Баянтоорой тосгон, Дарви

Дундговь - Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай

Өвөрхангай - Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 9 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч, 0 градус орчим байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Увс, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөлийн зарим сумдаар цасны зузаан хамгийн их байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байгаагаас:

Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган) Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант), Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.31 г/см3 нягттай,

Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.08-0.41 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.1-0.35 г/см3 нягттай байна (1 дүгээр зураг).

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна гэж ЦУОШГ-аас мэдээлжээ.

Б.Санжжамц: Хунг махчин шувуунаас хамгаалж, охиндоо ан амьтнаа хайрлах үлгэр жишээ болсондоо баяртай байна
Цахим орчинд хунг аюултай нөхцөл байдлаас аварсан иргэний талаар мэдээлэл гараад буй.  Тэгвэл Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.Санжжамцаас тухайн үед юу болсон талаар тодрууллаа. Тэрээр Завхан аймгийн Яруу сумын мэдээлэл холбоо сүлжээ ТӨК Яруу салбарын ажилтан аж.

Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.Санжжамц: 2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны үдээс хойш Улиастай ороод буцах замдаа Хатавчийн даваанд нэг том шувуу амьтантай ноцолдоод байхыг олж харсан. Цас орсон учраас цагаан хун гэдгийг нь мэдээгүй. Юу болоод байгааг илүү тод харах гээд ойртоод очтол хун шувуу хүнд бэртсэн байдалтай байсан. Тэгэхээр нь тас шувууг үргээн, хунг дээлээрээ хучаад авсан. Тухайн үед юу хийхээ мэдэхгүй байсан ч манай аав цуг явж байсан болохоор надад тусалсан. Хэрвээ аав байгаагүй бол хүнд байдалд орох байсан.  Аавдаа хун шувууг бариулж  35 км яваад сумын төвд хүргэж, аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн. Байгаль орчны газар хунг Ховдын Хар ус нуурт нутаглуулахаар тээвэрлэлт хийж байгаа. Учир нь Хар усанд нуурт хунгийн сүрэг өвөлждөг тул түүнд нийлүүлэх гэж байна гэсэн. Хун шувууг махчин шувуунаас аварч чадсандаа баяртай байна. Миний хувьд өмнө нь хунтай таарч байсан, хунгийн зураг авдаг. Манай сумын төвөөс 15 км зайд Хаг нуур гээд хунгийн сүрэг ирж чуулдаг, намартаа буцдаг нуур байдаг.

Энэхүү үйл явдлаас охиндоо ан амьтдыг хайрлах сэтгэлийг харуулж чадсан гэж найдаж байна. Охин бид хоёр хамтдаа хун шувууг хооллож, ундалсан. Манай охин хун шувууг ойроос харсандаа үнэхээр их баярласан. Манай аав Эрүүл мэндийн газрын жолооч болохоор ажлынхаа нэг өрөөнд хун шувууг дулаан газар байлгасан. Энэ ташрамд, аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Ан, амьтдаа хайрлаж, хамгаалах нь та бидний үүрэг, хариуцлага билээ.

https://itoim.mn/a/2025/11/11/society/twi?c635d219e7a35a816e98040773fe6595

"СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Джонс хопкинс их сургуулийн Сүрьеэгийн судалгааны төвтэй хамтран "СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" төсөл хэрэгжиж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дилав хутагт сангийн тэргүүн ЭрдэнэБасан Омбадыков, Johns hopkins их сургуулийн Доктор Кунчок Доржээ нар аймгийн эрүүл мэндийн газар, аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр "СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурах ёслол боллоо.

Завхан аймагт мод, жимс жимсгэнэ тариалах тохиромжит газрын судалгаа хийжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2030 он гэхэд 25 сая мод тарьж ургуулах зорилттой. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар сумдын ямар байршилд, ямар төрлийн мод, жимс жимсгэнэ тарихад тохиромжтойг судлах төслийг хэрэгжүүллээ.

Уг судалгааг ХААИС-ын Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор, хөрс судлаач, агрохимч А.Буянбадрахаар ахлуулсан мэргэжлийн баг аймгийн ЗДТГ-ын захиалгаар хийж гүйцэтгэв.

Өнөөдөр төслийн баг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт судалгааны ажлын гүйцэтгэл, дүгнэлтээ танилцууллаа.

Судалгааны баг Завхан аймгийн бүх сумдад мод тарих ба жимс жимсгэнэ тарих 2 чиглэлд газарзүйн байршил, хөрс, уур амьсгалын нөхцөл, газрын гадарга, цэвдэг, агаарын температур, ургамлын бүрхэвч, хөрсний бүрхэвч, хур тунадас зэрэгт тулгуурлан судалгаа хийжээ.

Жимс жимсгэнэ тариалахад тохиромжтой сумдаар Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Завханмандал, Тэс, Тосонцэнгэл, Сантмаргаз, Идэр сумдын 3.1-38.1 хувь нь нэн тохиромжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхэд тохиромжтой сумдаар Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Тэс, Тэлмэн сумдын 10.6-28.2 хувь нь тохиромжтой байна.

Мөн заган, хусан, нарсан ойг зарим сумдад хийхэд тохримжтой хэмээн дүгнэжээ.

Завхан аймгийн Яруу суманд анхны цас оржээ
Завхан аймгийн Яруу суманд анхны цас оржээ. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Халх голын сав газраар өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар 0…+5 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Ховд, Завхан аймагт шинэ хөв цөөрмүүд байгуулав
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж мөнх цас, мөсөн голууд  хайлж, ус хомстон, бэлчээрийн доройтсоор байна.

Иймд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадавхыг нэмэх зорилготой АДАПТ төслөөс Ховд, Завханд хөв цөөрмүүд байгуулжээ. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газартай  хамтран дараах байршлуудад хөв цөөрөм байгуулсан байна:

Үенч сумын Улиаст багийн Арал

Чандмань сумын Талын булаг багийн Шандын булаг

Манхан сумын Ботгон багийн Хоолт

Хөв цөөрөм гадаргын ус хуримтлуулах, бичил уур амьсгал бүрдүүлэх, малын усан хангамжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Үенч сумын Улиаст багийн Аралд баригдсан энгийн ардын хөв нь

• Толгойн барилга,

• 600 м урт далд гүний хоолой,

• 1.5 км ил шуудуу бүхий инженерийн шийдлийг бүрэн тусгасан нь онцлог боллоо.

Хөв цөөрмийг зохих ажлын хэсэг ажиллан хүлээн авсны дараа иргэд газар тариалан эрхлэх, бэлчээрийн усалгааг нэмэгдүүлэх, доройтсон бэлчээрийг сэргээх, татмын ойжуулалт хийх зэргээр ашиглаж үр шимийг нь хүртэнэ.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Гүүт булгийн хөлд байгуулсан хөв цөөрөм уур амьсгалын нөлөөлөл, малын хөлд дарагдаж, усны ундарга багасжээ. Ойр орчмын мал ундаалах усгүй тул малчид нүүх эрсдэл үүссэн байна. Хөв байгуулснаар усны хуримтлал нэмэгдэж, мал ундаалах нөхцөл сайжирчээ.

Хөв цөөрмийн зураг төсвийг "Гидроком байгууламж" ХХК боловсруулж батлуулан, усны зөвлөх инженер Л.Түвд техникийн хяналт тавьж ажилласан байна. Хөвийн хувьд:

72.5м урт, 3метр ёроолын өргөнтэй, 0,5м гүнтэй чулуун өрлөгтэй байгууламж,

Хөвийн боомтын хярын өргөн 3м, урт 142м ба нийт 1,7600м3 ус хуримтлуулах хүчин чадалтай,

Илүүдэл ус хаях далд байгууламжийн суваг, трапец огтлолтой бөгөөд хөвийн ус дүүрэх үед үндсэн голдирлоор ус урсах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.

Бүтээн байгуулалтыг “Энх-Өргөө” ХХК гүйцэтгэжээ. Завхан аймагт байгуулагдсан хөв цөөрмийн байршлууд:

• Отгон сум – Улаан чулуутын орой

• Цагаанчулуут сум – Гүүт булаг

• Цагаанхайрхан сум – Шороот

Энэхүү ажил нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслийн хүрээнд хэрэгжжээ.

Улаагчийн хар нуурт төвлөрсөн 35 тонн хогийг цэвэрлэжээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тус газарт 35 тонн хог хаягдал төвлөрчээ.

Отгонтэнгэрийн Улаагчийн хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур хэсгийн байгаль хамгаалагчид болон хамгаалалтын захиргааны жолооч, жижүүр нар хамтран Хар нуур хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж, 60 гаруй км-ийн цаана Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж байна. Ингэхдээ хуванцар сав, шилийг ангилж хогийн цэгт хүргэж байгаа юм.

Бусад хогийг шатаах зууханд шатааж байгаа юм. Өдөрт нэг тонн хогийг шатаах хүчин чадалтай зуухыг "Улаагчийн Хишиг ресорт" нийгмийн хариуцлагын хүрээнд Хар нуурын байгалийн цогцолборт газарт байршуулж ашиглалтад оруулсан.

Энэ шатаах зууханд шил, хуванцар савнаас бусад хогийг шатаах боломжтой төдийгүй хар нуурын эрэг орчмын хог хаягдлыг багасгах, хоггүй орчныг бий болгох, жуулчны баазуудын шатаах боломжтой хог хаягдлыг устгах зорилготой. Цогцолборт газрын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эзэнгүй хог хаягдлыг багасгах, отоглох цэгийн хог хаягдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой болсон байна.