Б.Баярсайхан: Завхан аймаг ганцаараа Нийслэл хоттой автозамаараа холбогдож чадаагүй аймаг болж байна

512

УИХ-ын чуулганы хуралдаанд Завхан аймгаас сонгогдсон гишүүн Б.Баярсайхан төсвийн тодотгол болон автозамын асуудлаар холбогдох удирдлагуудаас асуулт асууж хариулт авлаа.
Тэрбээр "Дэлхий даяар улс орон эдийн засгийн бүсээ чангалж, төсвөө хэмнэж байна. Ийм хүнд хэцүү цаг үед төсвийн тодотгол хийж байна. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай замаар Нийслэл хоттой холбоно гэсэн зорилт тавьсан. Салбарын сайдаар ажиллаж байсан М.Энх-Амгалан гишүүн энэ хөтөлбөр хэрэгжсэн гэж хэлж байна. Харин одоо аймгууд хоорондоо автозамаар холбогдох талаар ярилаа.
Гэтэл Завхан аймаг ганцаараа Нийслэл хоттой автозамаараа холбогдож чадаагүй аймаг болж байна. Загастай давааны 67 км замыг барих гэж үе үеийн Засгийн газар болон холбогдох газрууд оролдож байгаад орхисон байдаг. Ингээд Хятад болон Засгийн газрын хоорондын хөрөнгөөр энэ зам тавигдаж байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед Загастайн даваан дээр асуудал гарсан. 
Тодруулбал, 6,2 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болсон. Энэ асуудлыг салбарын дэд сайдтай очиж газар дээр үзэж танилцсан. Энэ даваа бол Монголын хамгийн хэцүү гурван давааны нэг учраас зам нь баригдахгүй ийнхүү 10 жил дуншиж байгаа. Чулуун уул бутлах, урд нь ажиллаж байсан компаниудын орхиод явсан карьер, шороон том овоолго байна. Үүнийг заавал зайлуулж байж Улсын комисс хүлээж авна. Дээрээс нь трасс чиглэл өөрчилснөөс болж асуудал үүссэн.
Тэгэхээр энэ замыг даруй гүйцэтгэж дуусгахгүй бол дахиад нэг жил зарцуулсан хөрөнгө царцана. Тиймээс энэ шаардлагатай гэсэн төсөв мөнгийг шийдэж өгөөч. Та бүхэн Завхан аймгийн замтай болоход нь туслахыг хүслээ" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn