Шуурхай: Завханы Тосонцэнгэл сум руу орох газар хөдөлгөөнийг хязгаарлаж, сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоов

23

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Тодруулбал, хөл хориог энэ сарын 5-ны 00 цагаас энэ сарын 11-ний өдрийн 23.59 минут хүртэл тогтоосон байна.
Ингэхдээ сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00 цагаас 18.00 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Сургууль, цэцэрлэг, МСҮТ ийн үйл ажиллагааг энэ сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарлалаа. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна.
Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлгийн тогтмол хяналтанд авч ажиллаж байна.
Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn