Үйлдвэрлэгч бүлгүүд бизнесээ тогтвортой явуулах боломжийн талаар нэгдсэн мэдээлэлтэй болов

369
Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 59 үйлдвэрлэгч бүлэг байгуулагджээ.
-“Төслийн хүрээнд үйлдвэрлэгч бүлгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж, мэргэжлийн болон бизнес эрхлэх сургалтад хамрагдаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард үйлдвэрлэгч бүлгүүд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын талаарх сургалт, уулзалт болж хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдээд байна.  

Энэ нь тэдэнд "Ковид-19" цар тахлын хүнд хэцүү цаг үед бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон юм. Энэхүү үйл ажиллагааг Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуй Жижиг дунд Үйлдвэрийн газар  Монголын арилжааны банкуудын орон нутгийн салбарууд болон аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд удирдан явууллаа. Энэ үеэр Монгол банкны Завхан дахь салбар, Засгийн газраас "Ковид-19"-ийн нөхцөл байдалд эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц хөтөлбөрийн ерөнхий журмыг танилцууллаа. Мөн эдийн засгийг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээл банкуудаар дамжиж олгогдох тул ХААН, Хас, Төрийн банкны салбарууд Монгол банкнаас гаргасан ерөнхий журамд нийцүүлэн өөрсдийн банкнаас тавьж буй нэмэлт шаардлагууд болон боломжуудыг үйлдвэрлэгч бүлгүүдэд танилцуулаад байгаа. Мөн банкууд өөрсдийн санхүүжүүлдэг бизнесийн бусад зээл болох “Ногоон зээл, Бичил  бизнес, Эмэгтэйчүүдийн бизнес дэмжих, эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл” зэрэг банкны бүтээгдэхүүний талаарх нэмэлт мэдээллийг уулзалтын үеэр өглөө. Уулзалтын үр дүнд үйлдвэрлэгчид зээлийн боломжийн талаар мэдээлэлтэй болж, зээлийн хүсэлтээ дотоодын банкууд руу илгээхээр болсон юм” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Мөн үеэр тус аймагт хэрэгжиж буй USAID санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, тавигдах шаардлага болон хүсэлт гаргах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө танилцууллаа. Энэхүү уулзалт нь төслөөр дэмжигдсэн үйлдвэрлэгч бүлгүүд бизнесээ тогтвортой явуулах, өргөжүүлэх боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авч, сонирхсон зээл тусламжид хамрагдах бололцоотой боллоо. Уулзалтаар бүлгийн гишүүд сонирхсон зээл тусламжийн талаар асуулт асууж хариулт авсан нь тус уулзалтын давуу тал байлаа. Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь төсөл нь 2018 оноос Завхан аймагт амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийг Дэлхийн Зөн ОУБ Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн гол зорилго нь орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг сайжруулах. Тэдний орон нутгийн тогтвортой өсөлт хөгжилтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх. Орон нутгийн удирдлага болон ИНБ-уудын идэвх оролцоотой орон нутаг болон өрх айлуудын орлогыг төрөлжүүлэн нэмэгдүүлэх юм гэж Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан салбараас нэмж дуулгав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn