ЗАВХАН: 28 сургуульд ус цэвэршүүлэгч, нөөцийн сав зэргийг өгчээ

327


Тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль болон мэргэжлийн сургуулиудад стандарт хангасан ус цэвэршүүлэгч, цэвэр усны савыг хүлээлгэн өгчээ. Аймгийн ЗДТГ, БШУГ-аас санаачилж, Люксембургийн Сангийн ивээл дор Массволл Штивтун байгууллагын санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангаас 28 сургуулийн дотуур байранд стандарт хангасан усны савыг хүлээлгэн өгсөн. Аймгийн 24 сумын ерөнхий боловсролын 25 сургууль, Улиастай сум дахь Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж, Тосонцэнгэл сум дахь МСҮТ-ийн дотуур байруудад ус цэвэршүүлэгчийг олгоод байгаа. Түүнчлэн стандарт хангасан усны нөөцийн сав, ус хадгалах 40 литрийн сав зэргийг олголоо.

Дотуур байрын хүүхдүүд хүнсэндээ хэрэглэж буй усыг стандарт хангасан савнаас хэрэглэх, усны хэрэглээний зөв дадалтай болгох зорилготой энэхүү тусламж нь хүүхдэд ээлтэй, цаг үеэ олсон тусламж болсныг эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд хэлж байсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас тус аймагт"Ус хангамж ариун цэвэр, эрүүл ахуй" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд болон, бусад хөтөлбөрүүдийнхээ хүрээнд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн ая тухтай орчинд сурч хүмүүжихэд нь тусламж дэмжлэг өгч,хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn