БНСУ-д Коронагийн нөцөл байдал...

702

Хамгийн харамсалтай нь 18-ны өдөр Дэгү хотод 17 настай (ахлах ангийн) хүүхэд хатгааны шинж тэмдэгээр нас барж олныг сэрдхийлэглээ.
Хүүд 6 удаагийн коронагийн шинжилгээ хийсэн ба хариу нь 'сөрөг' гарсан ч, хамгийн сүүлийн 7 дах шинжилгээгээр 'нэмэх' тэй маш ойрхон гарч, ковид-19 туссан тусаагүй гэж дүгнэхэд хэцүү, шийдвэр нь хараахан гараагүй байна. Хүү ямар нэг өвчин эмгэггүй эрүүл биетэй байсан ба хатгаа аваад удаагүй өөд болжээ.
Уул нь 20-иос доош насныхан корона тусах нь бага, туссан ч нас баралт бараг байхгүй гэж судлагдаж байсан.

Үүнтэй холбогдуулахд өсвөр насныхан ковид-19 тусвал маш хурдтай хүндрэх магадлалтай эсэхийг сайн судлах хэрэгтэй боллоо.

️Шинчоньжи сүмийнхнээс болж түргэн авсан Дэгү хот арай гэж шинчоньжи сүмийн хавьтагчуудынхаа учрыг олж дуустал, сөүл болон бусад хот суурин газруудаас хамт олноороо корона вирусийн халдвар авсан тохиолдолууд ар араасаа гарсаар.
Хэд хоногийн өмнө Сөүл Гүру дүүргийн нэгэн утасны лавлагааны ажилтанууд олноороо корона вирусийн халдвар авсан бөгөөд тэдэн дунд 2 шинчоньжи сүмийн итгэгч байжээ. Өнөөдрийн байдлаар тус лавлагааны төвтэй холбоотой 102 хүн корона тусчихаад байна.
Соннам хотын Ынхэи-ган нэртэй христийн сүм журмаа дагахгүй цуглаанаа хийгээд өнөөдрийн байдлаар тэндээс 60 коронагийн халдвартан илрээд байна.

 Энэ өдөр Соннам хотын Бүнданжэсэн эмнэлэгийн дарга коронагийн халдвар авсан нь тогтоогдлоо. Уг эмнэлэгийн дарга өнгөрсөн 13ны өдөр Гёнги дүүргийн нилээн хэдэн эмнэлэгүүдийн дарга нартай хамт хуралд оролцож байжээ. Уг хурлыг Гамшигтай тэмцэх удирдах газрын ерөнхий зохицуулагч болох Ким Кан Рим эрүүл мэнд халамжын яамны орлогч сайд зохион байгуулжээ.
Корона19-ийг намжаах галын цэг дээр ажиллаж байсан яамны орлогч сайд коронагийн хавьтагч болж тусгаарлалтанд орсон мэдээ яамныханыг цочролд оруулж, түүнтэй ойрхон ажилсан 7 ажилтан мөн тусгаарлалтанд оржээ.
Мөн хурал дээр байсан Соннам хотын дарга коронагийн шинжилгээнд орсон бөгөөд ашгүй 'сөрөг' гарсан байна.

Сөүл хот коронагийн хүнд байдалтай холбоотой дундаж орлогоос бага орлоготой өрхүүдэд тэтгэмж олгохоор болжээ. Одоогоор 1,170,000 айл өрх хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд айл бүрийн гишүүдийн тоогоор 300,000-аас 500,000вон олгох юм байна. Энэ сарын 30аас 5 сарын 8ны хооронд хороондоо хүсэлт гаргавал, 3~4 хоногийн дараа тэтгэмжинд хамрагдах эсэхээ мэдэх боломжтой.

️Корона вирусийн халдвар авсаны дараа дархлал үүсэх эсэх нь хараахан мэдэгдэхгүй байна.

Чүнжү хотод амьдардаг шинчоньжи сүмийн нэгэн итгэгчээс корона вирус илэрч, Чүнбүг мужын 33 дах коронагийн халдвартан болжээ. Тэрээр өнгөрсөн 2 сарын 16-ны Чүнжүгийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байжээ.

18-ний өдрийн байдлаар Дэгү хотын Согү Бисан хороонд ️байрлах Хансаран настангуудыг асрах эмнэлэгээс 2 хоногийн дотор 75 корона өвчний халдвар авсан хүн илэрлээ. Ихэнх нь өндөр настай хүний асаргаа шаардлагатай зэрэг санаа зовоож байгаа асуудлууд их.
Мөн өндөр настангуудын асаргаа сувилгааны газруудыг шалгах асуудлууд хөндөгдөж байна.

Солонгост корона вирусийн тархалт багасаж байгаа хэдий ч, сэтгэл амрахад эрт байна.
Дор бүрнээ болгоомжлохыг хүсье.

Ж.Нармандах 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn