Солонготын даваанд цасан шуурга шуурч байна

Өнөөдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи салхилж, цасан шуурга шуурах тул эрхэм жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тодруулбал, Завхан аймгийн ихэнх нутгаар явган шуургатай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн А0603 дугаартай авто замын Солонготын давааны зорчих хэсгийн дагуу цасан шуурга шуурч байгаа тул шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ.