ЗАВХАН: Тэлмэн суманд -38.1 градус хүрч хамгийн хүйтэн шөнө өнгөрлөө

279

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтэн нь байжээ. Монгол орны хэмжээнд өчигдрөөс хүйтний эрч эрс чангарсан. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-23-ний шилжих шөнө Тэлмэн суманд агаарын температур -38.1 градус хүрч хамгийн хүйтэн нь байв.

Завхан аймгийн  нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Өчигдрөөс нийт нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн.  Бусад нутгаар шөнөдөө 23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

2023 оны 11 дүгээр сарын 24, 24-25-ны шөнө, 25-нд нутгийн хойд хэсэг, Хангайн уулсаар, 25-26-ны шөнө, 26-нд нутгийн хойд болон төв, Хангайн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25, 26-нд зарим газраар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус,  өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 25-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Өнөөдөр нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг малчид, иргэд, тээвэрчдэд Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn