ХААН БАНКНЫ 2023 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736815_411666633_382626420894680_1834302700903314144_n.jpg)
1. Хамгийн том IPO
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736897_412238619_1741861862957728_6125099914798485394_n.jpg)
Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа тэргүүлэгч ХААН Банк энэ оны 4-р сард IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчтай IPO гэдгээрээ онцлог энэхүү анхдагч зах зээлийн арилжаанд нийт 31,561 захиалга ирж, захиалгын үнийн дүн 335 тэрбум 967 сая төгрөгт хүрсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх дээд үзүүлэлт юм.
2. Digi Go ба ХААН Банкны маскотууд
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736899_410587653_712268857541734_1289438282789149837_n.jpg)
3. Олон улсын болон дотоодын зах зээлд гаргасан Монголын анхны ногоон бонд
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736871_411534958_7114817441972004_5701507601238755706_n.jpg)
4. Тоон гарын үсгийг ХААН Банкны Киоск машинаас олгодог боллоо
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736830_411900911_222371624270357_6184666908579623518_n.jpg)
ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх үүднээс орон даяар байрлах 430 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгодог боллоо. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хувийн мэдээллээ шинэчлэх, лимитгүй гүйлгээ хийх, татвар төлөх зэрэг үйлдлийг тоон гарын үсгээр баталгаажуулан хийж болохоос гадна ЭСЯ-нд виз мэдүүлэгчийн хураангуй хуулгыг Киоск машинаас авах боломжтой.
5. Ногоон оффис
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736921_411641537_1061112431880479_1709689851141623257_n.jpg)
Сөүл оффист нарны энергийг хуримтлуулж, цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 48 ширхэг нарны хавтанг дээвэр дээр байрлуулснаас гадна цагт 11 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадыг оффисын барилгын 280м2 гадна талбайд суурилуулсан нь Монголд анх удаагаа нэвтрүүлсэн шийдэл юм. Мөн орон нутгийн нийт 5 суманд байрлах тооцооны төвийн барилгууддаа Нарны эрчим хүчний системийг суурилуулаад байна. Ингэснээр жил бүр нийт 80 тн нүүрсхүчлийн хий бууруулах, 5455 мод тарьсантай дүйцэх хэмжээний хүчилтөрөгч хэмнэх, 31 тн хатуу түлш түлэхээс сэргийлэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулж, эрчим хүчний ачааллыг багасган, нийгэмдээ эерэг манлайллыг үзүүлж, бодит жишээгээр бусдыгаа уриалах, урт хугацаанд тогтвортой, банкны үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зэрэг маш олон давуу талтай юм.
6. Зээлийн цахимжилт (8 төрлийн онлайн зээл)
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736916_411588903_1171066457612739_2331068845286939369_n.jpg)
7. ХААН Банк ISO 9001:2015, ISO10002:2018 олон улсын стандарт нэвтрүүллээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736848_411660905_892878512451368_3874762387270356281_n.jpg)
8. Нийгмийн хариуцлага – Эрүүл мэндийн аянууд
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736825_411555818_775015831121077_6559988861874490641_n.jpg)
9. Ажилтан төвтэй ХААН Банк
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736881_411537306_2416208641920899_6558754789586050285_n.jpg)
10. Олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн банк
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703736869_411796542_3629638130606429_7265377316392338006_n.jpg)
Дотоодын шагналууд:
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын “ТОП-100 ААН”-ийн 2-рт эрэмбэлэгдэв
- МҮХАҮТ-ын “Оны шилдэг ААН”, “Банкны салбарын Энтрепренер”
- ТоС холбооноос “Шилдэг ТоС байгууллага”
- Монголын татвар албанаас “Шилдэг татвар төлөгч”
- Grand Bull Awards 2023: “Шилдэг засаглалтай компани”
- Монгол дахь Америкийн худалдааны танхимын “Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлөөр манлайлагч байгууллага”
- “HR Awards 2023”-аас “Сургалт, хөгжлийн шилдэг стратегитэй байгууллага”
Олон улсын шагналууд:
- “The Banker” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг банк”
- “Asiamoney” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг цахим банк”, “Монгол Улсын ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “Монгол Улсын БОНЗ-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк”
- “Global Finance” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг банк”, “Монгол Улсын ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “Монгол Улсын шилдэг кастодиан банк”
- Азийн хөгжлийн банкнаас “Монгол дахь шилдэг хамтрагч”
- “The Asia Corporate Excellence & Sustainability Awards 2023”-аас “Азийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэг”
- Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”
- “InfoSys Finacle Innovation Awards 2023”-аас “Шилдэг процессын шинэчлэл”, “Шилдэг бүтээгдэхүүний инноваци”, “Шилдэг орчин үеийн технологи, инноваци”
- “The Digital Banker” сэтгүүлээс “Шилдэг зээлийн үйлчилгээ”, “Харилцагчийн үйлчилгээний онцгой шинэчлэл”
- “LinkedIn Learning”-ээс “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк