“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хурал Сингапур Улсад боллоо

16
Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны ээлжит хурал Сингапур Улсад 2024 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
    Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан М.Номинцэцэг нар оролцов.
 
 
      Хурлыг Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны Ерөнхийлөгч Луис Мариа Палма, Сингапур Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сундареш Мэнон нар нээж үг хэлэв. Тэрээр цахимжилт нь шүүх эрх мэдлийн хөгжилд, тэр дундаа шүүхэд мэдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг улам бүр нээлттэй, ил тод болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон дурдсан юм.
 
                                                          \Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны Ерөнхийлөгч Луис Мариа Палма,                                                              дараагийн Ерөнхийлөгч Памела Харрис нарын хамт\
 
        Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны 20 жилийн ойг тохиолдуулан уг хуралд олон орны шүүгч, шүүхийн захиргааны ажилчид оролцон шүүхийн үйлчилгээнд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах асуудлаар харилцан туршлага солилцож, мөн “Шүүхийн захиргааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах”, “Хиймэл оюун ухаан ба Шударга ёсны хүртээмж, технологийн хөгжлийг уялдуулах нь”, “Хиймэл оюун ухаантай холбоотой сорилт ба эрсдэл”, “Худал мэдээлэл, итгэл, харилцаа холбоо, үнэн зөв байдал” гэх мэт чухал ач холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn