Завханы Отгонд -44,4 градус хүрч хүйтэрчээ

36
Нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Завханы Отгонд -44,4 градус хүрч хүйтэрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас мэдээллээ. 
Тус нутагт өнгөрсөн жилийн нэгдүгээр сард мөн -48.8 градус хүрч хүйтэрсэн нь 2024 оны үнэмлэхүй бага температурын утгаар бүртгэгдсэн байна. 

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-24.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 24.0 см, Баянхонгорын Гурванбулагт 20.0 см, Завханы Цагаанчулуутад 18.0 см, Увсын Улаангом, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэс, Хэнтийн Баян-Адрагад 17.0 см, бусад хэсгээр 0.0-16.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn