Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоцикл жолоодож, зам тээврийн осол гаргажээ

6

Цагдаагийн байгууллагад 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Таны гаргасан нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn