Завхан аймаг иргэдээ энэ сарын 19, 20-нд татан авахаар болжээ

581
  Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ нэгдүгээр сарын 19-ны мягмар гариг, нэгдүгээр сарын 20-ны лхагва гаригуудад авахаар шийдвэрлэжээ.
Сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авна. Автобус Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16.00 цагт хөдлөх бөгөөд иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлэх аж.
Мөн шаардлагыг хангасан иргэд хувийн унаагаар явж болно гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүйг ч анхааруулж байна.
Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхааруулж байна гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn