С.Ганзориг: Завхан аймаг улаан түвшнээс улбар шар түвшинд шилжлээ

473


Тус аймаг улаан түвшнээс улбар шар түвшинд шилжлээ гэж аймгийн Онцгой байдлын газрын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтан, хошууч С.Ганзориг мэдээлэв.
 -“Завхан аймгийн Шилүүстэй, Тосонцэнгэл, Улиастай сумдад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байсан. Мөн Улиастай, Тосонцэнгэл сумдын 115 иргэний шинжилгээнээс ойрын хавьтлын тусгаарлалтад байсан гурван иргэний PCR шинжилгээний хариу “эерэг” гарч халдвар авсан нь батлагдлаа. Үүнтэй холбоотой аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тиймээс Онцгой комиссын гишүүдийн гуравдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар “ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсоод халдварын голомтыг бүрэн хяналтдаа авч тусгаарлаж чадсан гэж үзээд хөл хорионы дэглэмийг сулруулан улаан түвшнээс улбар шар түвшинд шилжүүлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

-Өнгөний түвшнийг та тайлбарлаж өгөхгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан байгаа.
Тархалтын түвшнийг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.  Тухайлбал Ногоон түвшингэдэг нь сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ. ХаринШар түвшингэдэг ньзөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно.
Манай аймгийн тухайд одоо Улбар шар түвшинд шилжсэн байна. Энэ нь халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно гэсэн үг юм. Харин Улаан түвшин гэдэг нь халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан. Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй. 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их. 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин таваас их. 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их.
Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна. Тиймээс эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ гэсэн үг юм.
-Аймгийн Шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа юу?
-Тийм ээ. Шуурхай штабын дарга, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нар өдөр бүр 12:00 цагт цаг үеийн нөхцөл байдлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байгаа. Тиймээс иргэд маань албаны мэдээллийг сайн сонсож, халдвар хамгааллын дэглэмийг заавар журмын дагуу мөрдөх хэрэгтэй юм. Иргэдийг урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоорой гэж зөвлөе. Аливаа аюул заналаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь түүний тухай үнэн бодитой мэдээлэлтэй байх явдал. Иймээс та коронавирусний талаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг чанад мөрдөн, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай. Төр засгаас хэрэгжүүлж буй тодорхой хугацааны хязгаарлалтын арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг заавал биелүүлээрэй. Энэ шаардлага нь таны болон таны хайртай хүмүүс, улс орны аюулгүй байдлын төлөө хийгдэж буй ажил гэдгийг цаг ямагт санаж хүндэтгэж байгаарай.
Мөн үнэн бодитой мэдээлэлтэй бай. Иргэн та коронавирусний халдварын талаар зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээллийг цаг тухайнд хүлээн авч, заавар зөвлөмжийг заавал дагаж мөрдөөрэй. Цахим орчин болон бусад эх сурвалж нь тодорхойгүй мэдээ, мэдээлэлд хэзээ ч бүү автаарай. Түүнчлэн амны хаалт тогтмол хэрэглээрэй. Байнга амны хаалт зүүх нь танд хэцүү санагдаж байж магад. Гэхдээ энэ нь уг өвчнийг эрсдэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Амны хаалт зүүхээс өмнө гараа сайтар угааж, ариутгасан гараараа амны хаалтаа зүүгээрэй. Угааж ариутгаагүй гараар амны хаалтдаа бүү хүрээрэй. Хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаялгүй хогийн саванд хийгээрэй. Амны хаалт сонгохдоо хэмжээг сайтар харж өөрт яг таарсныг сонгоорой. Аль болох албан бус мэдээлэлд итгэхгүй байх. Айж эмээлгүйгээр ариутгал халдваргүйтгэлээ сайн сахиж, гадуур сэлгүүцэхгүй байх. Дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. 
-Аймгийн төв, Улиастайд хоногт хэчнээн алба хаагч ажиллаж байгаа вэ?

-Онцгой байдлын алба хаагчид аймгийн шуурхай штаб, Их-Уул, Улиастай, Тосонцэнгэл, Тэс, Сонгино сумдын хяналтын цэг, пост, тусгаарлах байр, ачаа тээвэр, гэрийн тусгаарлалтад хяналт тавих, албаны өдөр тутмын бэлэн байдлыг хангахад хоногт 66 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn