Төмс, хүнсний ногооны хураалт 44 хувийн явцтай байна

378


Тус аймаг малын тэжээлийн тариалалтыг өмнөх жилээс 3.2 дахин нэмэгдүүллээ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
-“Газар тариалангийн 2021 оны төлөвлөгөөнд хүн амын хэрэгцээнийхээ, дотоодын үйлдвэрлэлээр төмсний 80 хувь, хүнсний ногооны 40 хувийг хангах зорилт тавьж ажилласан. Тиймээс энэ онд үр тариа 2132 га, малын тэжээл 4940 га, төмс 211,2 га хүнсний ногоо 156,9 га-д тус тус тариалалт хийсэн байна. Малын тэжээл гэхэд өнгөрсөн жил 1525 га-д тариалалт хийж байсан. Харин энэ жил малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлсэн нь жилийн тариалалт өсөхөд нөлөөлсөн байна. Газар тариалангийн аймгийн таван жилийн төлөвлөгөөнд сумдаа бүсчлэн хөгжүүлэхээр зорилт тавьсан. Тухайлбал хойд бүсийн сумдад малын тэжээл, үр тарианы тариалалтыг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хувь хүн, малчин, аж ахуйн нэгжүүдэд техникийн хангамж муу байна. Тиймээс сумдаа бүсчилж техникийн парк байгуулах, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг зарим сумдад олгоод буй. Мөн хойд сумдад хадлангийн салаа, бригад байгуулах зорилт тавьж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар газар тариалангийн чиглэлээр хөгжүүлж буй 12 сумын ургацын балансыг ХХААГ-аас тогтоосон. Одоогийн байдлаар үр тариа, малын тэжээл 25-30 цн, хүнсний ногоо 110 цн, төмс 95-110 центнертэй байна. Ургац усалгаа сайтай хэвийн байна. Аймгийн хэмжээнд үр тарианы ургац хураалт эхлээгүй. Харин хүнсний ногооны ургац хураалт 44 хувьтай байгаа” гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn