Эрсдэлт бүс нутагт байгаа 2900 гаруй толгой малд тандалт хийж байна

439

Тус аймагт малын шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн ХХААГ-аас мэдээлэл хийлээ. Тус аймагт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсон Говь-алтай аймгийн Шарга сумаас Цагаанчулуут суманд 13 толгой үхэр ирсэн мэдээлэл Мал эмнэлгийн газарт ирсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн долоон үхрийн дээжийн хариу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эерэг болох нь батлагдсан.

Ингээд аймгийн мал эмнэлгийн газрын ариутгалын баг голомтын бүсийн дөрвөн худаг уст цэг, дөрвөн малын хашаа, гурван техникийг ариутгах ажлыг хийсэн байгаа. Устгалын цэгийн 700м2 талбай, 13.5м2 задгай талбайд Hi-Cop ариутгалын бодисоор ариутгал халдваргүйтгэл хийлгэн ажилласан. Мөн 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үхэр 400, хонь 6961, ямаа 6157, бүгд 13518 толгой малыг вакцинжуулалтад хамруулж 56.5 хувийн биелэлттэй байна. Эрсдэлт бүс нутагт байгаа найман өрхийн 2924 толгой малд тандалт, ажиглалт хийж, хот хороо, худаг уст цэгийн нийт 7000м2 талбайд ДУК машинаар ариутгал халдваргүйтгэл хийлгээд байна гэв.

Шилүүстэй суманд малын шүлхий өвчин бүртгэгдээд байна
Малын шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотой иргэдийг мэдээлэлжүүлэх ажлуудыг хийж байна.
Тухайлбал аймгийн урд бүсийн сумын малчдад зөвлөмж, сэрэмжлүүлгийг хоёр удаа цахимаар болон цаасаар бэлтгэн хүргүүлж мэдээлэл өглөө. Түүнчлэн бусад 24 сумын малчид, иргэдэд малын шүлхий өвчинтэй холбоотой мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон, зурагт хуудас, олон нийтийн сүлжээ ашиглан эрчимтэй сурталчилгааны ажлуудыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Мал эмнэлгийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шилүүстэй сумын Баян-Улаан багийн малчны хотонд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу ажлын хэсэг ажиллаж, үхэр сүрэгт үзлэг хийж шинж тэмдэг үзүүлсэн дөрвөн үхрээс арчдас, цусны дээж авсан. Мөн шинж тэмдэг үзүүлээгүй нэг үхрээс залгиурын салсын арчдасын дээж авч аймгийн Мал эмнэлгийн лабораторид түргэвчилсэн тестээр шинжлэхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна. Яг одоо аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас нэмж мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn