Хөл хорио тогтоосон үед сүмийн цугларалт хийхийг хориглоно

Тухайлбал Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай суманд христийн сүмийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэд зөвшөөрөл хүссэн байна. Хөл хорио тогтоосон энэ үед христийн сүмийн албан ёсны цугларалт, хурал зохион байгуулбал тодорхой хэмжээний хариуцлага тооцно. Олон хүн цуглуулж сүмийн цугларалтыг хууль бусаар хийж буй талаарх мэдээллийг иргэд сайн дураараа холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөхийг хүсэж байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосонтой холбоотой тус аймагт өнөөдрийн байдлаар буддын шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гэхдээ эдгээр хийдэд иргэдийг олноор цуглуулсан хурал ном үйлдээгүй байна хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.