21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна

269

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,
 
1.Архангай аймаг – 51 үйлчилгээ2.Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ
3.Булган аймаг – 62 үйлчилгээ4.Говь-Алтай – 51 үйлчилгээ5.Говьсүмбэр – 61 үйлчилгээ6.Дорнод аймаг – 73 үйлчилгээ7.Дорноговь аймаг – 72 үйлчилгээ8.Дундговь аймаг – 64 үйлчилгээ9.Дархан уул аймаг – 61 үйлчилгээ10.Говь-Сүмбэр аймаг – 61 үйлчилгээ11.Орхон аймаг – 74 үйлчилгээ12.Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ13.Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ14.Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ15.Төв аймаг – 58 үйлчилгээ16.Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ17.Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ18.Хэнтий аймаг – 71 үйлчилгээ,19.Завхан аймаг – 50 үйлчилгээ20.Увс аймаг – 51 үйлчилгээ21.Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1290 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм. 
сонин mn
Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 10 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.
 
“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл: 
1.Төв аймаг2.Сэлэнгэ3.Орхон4.Дархан5.Хэнтий6.Сүхбаатар7.Өмнөговь8.Өвөрхангай9.Баянхонгор10.Говь-Алтай11.Ховд12.Увс13.Хөвсгөл14.ЗавханХарин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
 
сонин mn
сонин mn
сонин mn
Орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд 
-e-mongolia.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрнэ
-Үйлчилгээнүүд цэсээс ОРОН НУТАГ гэсэн цэсийг сонгож, аймгаа сонгон үйлчилгээгээ авна.
 
Орон нутгийн үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай. Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
 
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn