Их-Уул суманд 24 цагийн ажиллагаатай хяналтын пост ажиллуулахаар болов

64


Аймгийн Онцгой комисс хуралдаж коронавируний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор Улаанбаатараас Завхан явах зам буюуИх-Уул суманд 24 цагийн ажиллагаатайэмч, цагдаа, автотээврийн хяналтын байцаагчдын бүрэлдэхүүнтэй байнгынхяналтын пост ажиллуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан сум бүрд эмч, хэсгийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй “Шуурхай штаб”-ыг байгууллаа.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх.

Зоогийн газар, рестораны үйл ажиллагааг 18:00 цаг, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудыг 20:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар болов.

Аймгийн хэмжээнд бүх төрлийн үзэсгэлэн худалдаа, сар шинийн баяртай холбоотой зар сурталчилгааг хориглох, байгууллагынхаа онцлогт тохируулан ажлын цагийг багасгах, ажлын цагийг нягтруулах замаар ажилтнуудынхаа гэр бүлдээ зарцуулах цаг хугацааг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг төрийн болон хувийн байгууллагуудыгавч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Түүнчлэн орон нутгийн хэмжээнд олон нийтийг алдаршуулах, шагнаж урамшуулах, морины уралдаан, сорил зохион байгуулахыг хориглох, амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг албан байгууллага, хувийн хэвшлийнхэнд тус тус даалгав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn