Арслангаар төгрөг мануулж байсан түүхийг үзэсгэлэнгээс сонирхоорой

502

Завхан/МОНЦАМЭ/.Монгол банкны Завхан дахь салбараас “Музей ба Мөнгөний соёл” нэртэй үзэсгэлэнг 10 дугаар сарын нэгний өдөр хүртэл гаргажээ.
Тус үзэсгэлэнг үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилго бүхий “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд зохион байгуулж байна. Энэ аянд Завхан дахь Монголбанкны салбар, Төрийн банк, ХААН банк, ХАС банкны салбарууд нэгдэж олон талын арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэг нь “Музей ба Мөнгөний соёл” нэртэй үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд монголын түүхийн явцад хэрэглэгдэж байсан мөнгөн тэмдэгтийн үүх түүх, тэдгээрийн хэрэглээний талаарх сонирхолтой үзмэрүүд дэлгэгджээ. Үзмэрүүдийг мөнгөн тэмдэгтийн хөгжил түүний хандлага төрөл, гүйлгээнд явж буй төгрөгийн тухай түүний нууцлалын элемент, мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ түүний ач холбогдол. Мөнгөн тэмдэгт үнэт зүйл, бэлэг дурсгалын зүйл болох нь түүний үнэ цэнэ, орон орны мөнгө, мөнгөн тэмдэгт үнэт цаас болох тухай зэрэг сэдвүүдээр ангилж биет үзмэрүүдийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнгээс бүх насныхан танин мэдэхүйн мэдээллийг авахаас гадна мөнгөн тэмдэгттэй холбоотой түүхийн эд өлгийн ховор үзмэрүүдийг ч үзэж болох юм.
Музейн сургалтын танхимд нээгдээд буй үзэсгэлэнг 18 нас хүртэлх бүх хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх юм. Мөн арслангаар төгрөг мануулж байсан түүхийг мөнгөний соёлын тухай үзэсгэлэнгээс ирж сонирхоорой гэж Завхан дахь Монголбанкны салбараас мэдээлэв.

Арслангаар төгрөг мануулсан түүх
1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачдаас шалгалт авахад уран Завханы Ц.Минжүүршалгарсан байна.
Төгрөг, мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график, номын чимэг зургийн мэргэжлээр дөнгөжтөгсчирээд байсанДо.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураачЛувсанжамцнарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.
Ц.Минжүүрнарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төвбанкинд1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүрнэг өдөр нөгөө хоёртоо “Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчуудбэлэгшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална,нөгөөтэйгүүраливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ” гэж асуусан байна.
Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг.
Энэ талаар зураачийн хүү М.Дорждэрэм хэлэхдээ: “-Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас/одоогийн ТЕГ/ хоёр ахлагч хүрч ирээд “ТаныгНАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцастай очоорой” гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо “Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай” гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. “Шоронд орох нь гэж бодож очсон чинь шагнуулаад ирлээ” гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон “Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна.Хичнээнуран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан болбатлая” гэсэн яриа гарснаас болсон юм билээ” гэж өгүүлжээ.
Уран Ц.Минжүүрнэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав,арван тав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм. Төгрөг дээр “Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна” гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх шрифтийг бичсэнДо.Цэрэнпил “Минжүүргуай зургаа зурахдаа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ томруулдаг шил бариад зурдаг байсан” гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Минжүүрдөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуурахаар нарийвчлалтай зурсан нь батлагдаж буй. Завханаар овоглосон уран Ц.Минжүүрийглам байсан гэдэг үндэслэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардоржнар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг одоо ч мялааж явна хэмээн БямбынЕрэнтэйгуайн хүүрнэснээр Завхан нутгийн уранМинжүүргуайн түүхийг өгүүллээ.
Уран Минжүүр гэж хэн бэ?
Завхан аймгийн арслангаар төгрөг мануулсан уранМинжүүргуайн талаарх сонирхолтой түүхийг танд хүргэж байна.
Ц.Минжүүр1912 онд мэндэлсэн бөгөөд Цэцэн Сартуул хошууны / одоогийн Завхан аймгийн баруун талын сумууд/ Тэгшийн хүрээнд багадаа шавилан сууж Буддын сонгодог урлал,бурхнытэг зургийн аргыг нэвтэрхий эзэмшсэн нэгэн байж. Зураачийн нутаг-Завханмандал сум,Хүнгийнголоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгдсөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болонЧойжинламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Гандантэгчинлэн хийдэд суусан уран Ц.МинжүүрЭнэтхэгийн Элчин сайдаарБакулаРенбүүчийгМонголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийнбүтээсэн бурхантай айл маш олон байдаг. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийг төрөх болгонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Балданлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэмийнд хадгалагдаж байна.
УранМинжүүралдартай болсон түүх1960 онд манай улсад Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчилсан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлтгэ хэмээн Урчуудын эвлэлийн хороонд үүрэг өгчээ. Урчуудын эвлэлийн хороо нь Урчуудын артельд даалгавар өгсөн байна. Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоохоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчинЦэрмаа(урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр“Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшааснаар үл барам уран Ц.Минжүүрээрөөрөөр нь хийлгэе гэцгээжээ.
Ц.Минжүүрийнхийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайрцаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдод маш их таалагдсан байна. Артельд ирснээсээ хойш аяга,тавагныхээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийгөөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан “уранМинжүүр” хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ.
ЗураачМинжүүр
Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм(төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэлийн хороонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.
Уран Ц.Минжүүр1961 онд “Адуучин” зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэлэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан “Адуучин” зургийг тухайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш “Нэгдэл”, “Отгонтэнгэр”, “Цаст оргил”, “ Баяр наадам”, “Багануур” зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ. Уран Ц.МинжүүрээсБ.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв аххэрнээтүүнтэй нэгэн үеийнх мэт дотно харилцаатай байв. Уран Ц.Минжүүрийнхүү М.Дорждэрэм тэдний тухай ингэж өгүүлжээ. –“Б.Ринчен гуай ааваар “Бөөгийн тэнгэр” гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайранДамдингдагуулж ирэн манай гэрт бөөлүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр манайхаар их орж ирнэ. Ороод ирэхээр нь ээж нэг олбог дэвсч өгнө. Б.Ринчен гуай “Минжүүрийнжанлавтайадсагандээр суухгүй” гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаазан аяга байлаа. Түүнд цай хийхээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд/охинШагжийнхнь нөхөр Унгарын монголч эрдэмтэн Хар Дорж/ өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр байгаагүй болов уу. Аав нэгГАЗ-67 машинтай болсон” хэмээн дурсан хүүрнэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn