116 аж ахуйн нэгжийн хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ

380
Тус аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс 60 иргэн 116 аж ахуйн нэгжийн 210 ширхэг хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ.
-“Тохирлын үнэлгээний баталгаажуулалтыг 12 иргэн, 10 аж ахуйн нэгжийн ресторан, баар, кафе, хүнсний дэлгүүр, мухлаг, үсчин, дэн буудалд хийж, тохирлын гэрчилгээ олгоод байна. Мөн хоёр иргэн, нэг аж ахуйн нэгжийн таван төрлийн 13 бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байна. Түүнчлэн цар тахлын хөл хорионы үеэр өөрийн байгууллагын нүүр хуудсаар дамжуулан 29 мэдээллийг иргэдэд хүргэсэн байна. Дотоодын сургалтыг 9 удаа цахимаар болон танхимаар явуулаад байна. Хэмжил зүйн лабораториор 30 гаруй иргэн үйлчлүүлсэн. Цар тахлын үед иргэдэд ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж үйлчилгээг ихэвчлэн цахимаар үзүүлж байна” гэж  Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn