Тосонцэнгэл сумын шинээр дэлгэсэн эмнэлэгт хоёр ихэр хүүхэд төрлөө

320

Тосонцэнгэл сум коронавирусний халдварын улаан түвшинд шилжсэн бөгөөд тэг зогсолттой байгаа энэ үед шинээр дэлгэсэн эмнэлэгт хоёр ихэр хүүхэд төржээ. 
-"Шинээр дэлгэсэн эмнэлэгт дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 03:46 минутад 2900 гр хүү, 04:03 минутад 2700 гр охин ихэр хүүхдийг эх барьж авлаа. Мөн өдрийн 09:30 минутад 3200 гр охин эх барьж авлаа. Амаржсан эхчүүд, хүүхдүүдийн бие сайн байна. Өнөөдрийн байдлаар шинээр дэлгэсэн эмнэлэгт төрсөн хоёр эх, гурван нярай, мэс заслын хоёр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тус суманд халдварын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж, эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг  иргэдэд цаг алдалгүй үзүүлж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Сэр-Од мэдээлэв. 
Тус сумын эмнэлгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж, халдвар авсан иргэдээ дагнан эмчилж байгаа аж. Харин энгийн эмнэлгийн үйлчилгээг шинээр ашиглалтад орсон ерөнхий боловсролын сургуулийн байранд дэлгэж, Түдэвтэй, Цагаанхайрхан, Тэс,  Яруу сумын нийт 12 эмч сувилагч нэг баг болон үзүүлж байна.
Шинээр дэлгэсэн эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Загдбазар ахалж аймгийн Нэгдсэн эмнэлгээс Амаржих газрын эх баригч эмэгтэйчүүдийн эмч Б.Сэр-Од, сувилагч н.Дагваренчин нар ажиллаж байна. Эмч нарын баг дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эмнэлгийн яаралтай тусламжийг иргэдэд үзүүлэхээс гадна, хүнд өвчтэй, яаралтай тусламж авах, жирэмсэн эхчүүдийг хэвтүүлэн эмчилж буй юм. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn