Энэ сарын 22-ноос үйлчилгээний газруудыг ээлж дараагаар нээнэ

303


Энэ сарын 22-ноос хот хоорондын хөдөлгөөн нээхтэй холбогдуулан гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн журамд өөрчлөлт оруулж, хатуу шаардлага тавихаар болжээ.

-“Аймгийн шуурхай штаб хуралдаж Улсын Онцгой комиссоос баталсан тусгаарлах байр, гэрийн ажиглалтын журмын дагуу иргэн ойрын хавьтлаас бусад тохиолдолд гэрийн ажиглалтад долоо хоног байна. Ингэхдээ мөрдөх үүрэг хариуцлагын талаар тусгасан баталгааны хуудас бөглөж, журмыг биелүүлэх үүрэг хүлээнэ. Түүнд багийн Засаг дарга, өрхийн эмч, цагдаагийн ажилтнууд хяналт тавина. Хэрэв гэрийн ажиглалтын журам зөрчвөл гэрийн үүдийг лацдах, өөрийн зардлаар нь тусгаарлах байр руу шилжүүлэх. Хуульд заасан бусад арга хэмжээг тооцох журмыг хэрэгжүүлж ажиллана.
Энэ сарын 22-ноос хот хоорондын хөдөлгөөн нээхтэй холбогдуулан вакцины хоёр дахь тунгаас хойш 14 хоногоос дээш хоносон. Сүүлийн дөрвөн сард ковидын халдвар авч эдгэрсэн иргэнийг саадгүй зорчуулах. 15 хүртэлх насны хүүхдийг хамт яваа гэр бүлийн хүний сөрөг шинжилгээгээр нэвтрүүлэх зэрэг Улсын Онцгой комиссоос гаргасан журмыг мөрдөж ажиллана. Мөн орон нутгийн онцлогт тохируулан зарим зохицуулалтыг нарийвчлан тусгасан журам гаргана.
Харин үйлчилгээний газруудад тавигдах шаардлагыг хангуулж шаардлага хангасан гэж үзвэл ээлж дараагаар нээхийг Мэргэжлийн хяналтын газарт чиглэл өглөө. Гэхдээ архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг хэвээр байлгахаар шийдвэрлэв. Мөн тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын эргүүл жижүүр хийх ажлыг цуцаллаа” гэж аймгийн Онцгой комиссоос тус тус мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn