Соёлыг эдийн засгийн бүтээлч салбар болгохыг уриаллаа

378
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгч нартай уулзаж байна. Тэрээр, "Соёл бол бүх зүйл, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамагайлах болсон. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой" гэдгийг онцлоод, "Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая" хэмээн уриаллаа. Мөн дэлхийд гаргаж болох соёлын бүх контентийг Засгийн газраас дэмжихээ тэрээр илэрхийлэв. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг урьсанаа тодотгож байв. 

Өнөөдөр Монгол Улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлж буйг уулзалтад Соёлын сайд Ч.Номин танилцуулав. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn