БНСУ-д коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн бүх хүнээс шинжилгээ авна

491
Шинэ төрлийн коронавирусний шинж тэмдгүүд илэрсэн хүмүүсийг гадаадын орон руу аялсан, халдвар авсан хүмүүстэй ойр байсан эсэхийг нь үл харгалзан шинжилгээ авахаар төлөвлөж байна гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлснээр, пүрэв гарагаас илүү олон хүнээс шинжилгээ авч эхэлснээр “COVID-19” вирусний халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, тусгаарлах ажиллагааг хялбарчлах ач холбогдолтой бөгөөд үүний дагуу сэжигтэй хэмээн үзэж буй хүмүүсээс шинжилгээ авахыг эмч нарт зөвшөөрөх ажээ.

БНСУ өдөрт коронавирусний 5 мянган шинжилгээ авах хүчин чадалтай байгаа бөгөөд уг үзүүлэлтийг энэ сарын эцэс гэхэд 10 мянга болгох юм байна. Үүний зэрэгцээ шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа туссан хүмүүсээс мөн шинжилгээ авахаар төлөвлөжээ.

Лхагва гарагийн өглөөний байдлаар БНСУ-д коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn