Завхан аймаг татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

546
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг 2019 онд улсын төсөвт 2.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлж татварын орлогоо давуулан биелүүлжээ.
Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 131.0 хувийн биелэлттэй. Албаныхан 14 тэрбум 530.1 сая төгрөгийн орлого оруулснаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 38.9 хувь байна. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 4.0 хувь, ашигт малтмал ашигласны төлбөр 19.9 хувь, бусад нэр төрөл 36.3 хувийг тус тус эзэлж буй.
Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 73.6 хувь буюу 10 тэрбум 698.5 сая төгрөгийг орон нутгийн орлого эзэлж байна. Харин 26.4 хувь буюу 3 тэр бум 831.7 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлжээ.
Аймгийн хэмжээгээр 2019 онд төсөвт төлөвлөгдсөнөөр 78 тэрбум 55.9 сая төгрөг байв. Үүнээс зарлага 75 тэрбум 401.2 сая төгрөгт хүрсэн аж.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувь буюу 4 тэрбум 596.5 сая төгрөгөөр өссөн хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn