“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх угтах зөвлөх үйлчилгээ үзүүлж байна

633


Завханы хойд бүсийн сумдад“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх угтах зөвлөх үйлчилгээг иргэддээ үзүүлж байна.

Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс суманд угтах зөвлөх үйлчилгээгээр хилийн боомт, нийтийн тээврээр ирж буй иргэдийг тогтмол хамруулж байгаа аж.

Сумдын Эрүүл мэндийн төвийн үзлэгийг гэрийн эргэлтэд шилжүүлснээр нийт 308 хүнд үзлэг хийснээс 6,9 хувь нь томуугаар өвчилсөн байгаа нь томуугийн дэгдэлт буурахгүй байгаа харуулж буй.

Хөдөөгийн 15 багийн 2,647 өрхийн 8,500 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж мэдээлэл сургалт сурталчилгааны материал тарааж амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаарх сургалт хийжээ. Мөн иргэдээс дуудлага хүлээн авах 24 цагийн нээлттэй утсыг ажиллуулж байгаа бол хойд бүсийн сумдад цагдаагийн эргүүл, жижүүр тогтмол ажиллаж байна.

Хот хоорондын автобусаар зорчиж буй иргэдэд тогтмол хяналт, үзлэг хийж, тархвар зүйн асуумж авснаас сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусний халдвараас сэргийлэх гарын авлага, зурагт хуудсыг 334 өрхийн 1,200 иргэн, 366 албан хаагчдад тараажээ.

Хойд бүсийн сумд аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 01 дүгээр албан даалгавар, А/29 дүгээр захирамжийн хүрээнд сум тус бүр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухайгаа Онцгой комиссын хурлын үеэр мэдээлэв.

Хилийн боомтоор орж, гарч буй иргэдэд

үзлэг хийж байна

Завхан аймгийн Баянтэс сумын Арцсуурь хилийн боомтоор 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 2020 оны 02 дугаар сарын 15-ны байдлаар 81 тээврийн хэрэгсэл бүхий 211 иргэн нэвтэрчээ.

Харин 53 тээврийн хэрэгсэл бүхий 206 иргэн гарсан байна. Эдгээр иргэдэд үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тус боомт нь ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрдэг аж.

Өнгөрсөн онд аймгийн Арцсуурь дахь хилийн боомтоор нийт 15272 хүн зорчсоноос 7812 орж, 7460 хүн гарсан байна. Зорчигчдын 35.1 хувь нь гадаад, 64.9 хувь нь монгол хүн үйлчлүүлжээ.

Нийт 3144 тээврийн хэрэгсэл зорчсоноос 1606 орж, 1538 нь гарсан байна. Үүнээс суудлынавтомашин 2949, ачааны машин 185, мотоцикль нэг зорчижнийт389.2 тонн ачааг оруулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn