Хүдрийн аминд хүрэлгүйгээр заарыг нь авч ашиглах боломжтой

546

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг, “Дээд хавчиг”-ийн аманд “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд судлаачид баданга хүдэр сэргээн нутагшуулахаар төлөвлөн ажиллаж эхэлжээ. Улмаар энэ амьтныг сэргээн нутагшуулах боломжит газруудыг сумдын байгаль хамгаалагч, улсын байцаагч нар болон орон нутгийн удирдлага, малчидтай зөвшилцөн сонгосон байна.
Бөхөн шарын нурууны “Урт шивэртэйн ам”, “Тусгал цохио”, “Шар шувуу”, “Цагаан шовх”, “Их, бага эрээн”, “Уу”, “Шар чирэнгэ”, “Жарантай” зэрэг газрууд хүдрийн голлох нутаг байсан. Одоо сэргээн нутагшуулахаар сонгосон газар нь Хүнүй голын цутгал жижиг голуудын усан хагалбар болох Чингэлт, Бөхөн шарын нуруу, тэдгээрэс салбарласан дундаж өндөр уулсыг хамран тогтсон газар юм.
Нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын ярьж буйгаар, баданга хүдрийн тоо толгой цөөрч ховордсонд хууль бус агнуур, ойн түймэр гол нөлөө үзүүлсэн бөгөөд ойрын гурваас таван жилдээ хүдэртэй биеэр болон ул мөртэй нь тааралдаагүй байна.
Хүдэр хэмээх өвөрмөц энэ амьтан аврагдсанаар заар нь юун түрүүнд эрүүл мэнд үнэртэн, гоо сайхны асар их ач холбогдолтой юм. Аминд нь хүрэлгүй, заарыг нь авах боломж ч бий аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn