Бүтэн өнчин 41 хүүхэд сар бүр халамжийн тусламж авдаг

458

Тус аймагт халамжийн тэтгэврийг нийт 1746 иргэн авч байна. 

Харинбайнгын асаргаа шаардлагатай иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 1176 иргэн сар бүр тэтгэмж авдаг байна. Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 41 хүүхэд, 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 189 хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. 

Монгол Улсын Засгийн газраас энэ онд нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123100 төгрөг. Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолоор дээрх тооны иргэд халамжийн тэтгэврийг сар бүр авч байна гэж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Ташрамд, Монгол Улсад халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. Харин 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй  11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авдаг байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn