Алслагдсан багийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна

640

Завхан аймаг сургуулийн өмнөх хамран сургалтыг талаар шат дараатай үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас мэдээлэв.
Хүүхэд багачууд гэрийнхээ ойр сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн төвийн захын хороололд цэцэрлэгийн хоёр бүлгийг хорио цээрийн өмнөхөн нээжээ.
Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгийн харьяа хоёр бүлэг нь Жинст багийн ногоон хашааны хэсэгт нээгдсэн бөгөөд 50 гаруй хүүхэд сурч боловсрох боломжтой.
Мөн Тосонцэнгэл суманд 480 сая төгрөгийн өртөг бүхий 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг худалдан авч, үйл ажиллагаагаа эхлэх бэлтгэл ажлыг хангажээ.
Тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй, алслагдсан багийн хүүхдүүд суралцана. Эл цэцэрлэгт цэцэрлэгийн багш, туслах ажилтан 10 орон тоотойгоор, 194 сая төгрөгийн төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  баталжээ.
Ингэснээр Завхан аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, суурин газрын алслагдсан багийн хүүхэд багачуудын сурч боловсрох эрхийг ханган ажиллаж байгаа юм.
Ташрамд Завхан аймаг 2019-2020 оны хичээлийн жилийг эцэг эх, багш, суралцагчдын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн хөгжлийн жил болгон зарласан байна.
Өнөөдөр аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 40 цэцэрлэгт 5755 хүүхэд суралцаж буйгаас цэцэрлэгийн үндсэн бүлэгт 5171 хүүхэд, хувилбарт сургалтад 584 хүүхэд суралцаж байна. Сургууль, цэцэрлэгт  нийт 1100 гаруй багш ажиллаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn