“Хомын тал” брэнд Европын зах зээлд гарчээ

397


Дөрвөлжин сумын торомны ноосыг боловсруулан, “Хомын тал” нэртэй брэнд бүтээгдэхүүнийг Франц улсад үйлдвэрлэж байна гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.
-“Хомын талын тахь ТББ нь Дөрвөлжин сумын Хомын тал нутгийн уугуул иргэдийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл Бран дэ Вьян-Тиран компани Хомын талын тогтвортой хөгжлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэмээтэй айл өрхүүдээс торомны ноос худалдан авах ажлыг Францын Тахь хамгаалах холбоотой хамтран хийж байна.
Тэд торомны ноосны ширхгийн чанарыг бууруулахгүй байлгахад онцгойлон анхаарч тогтмол судалгаа шинжилгээ явуулдаг байна. Хомын талын торомны ноос нь тус компанийн ашигладаг хамгийн нарийн ширхэгтэй ноосны төрөлд багтдаг.
Тиймээс тус ноосыг ашиглаж, “Хомын тал” хэмээх цоо шинэ брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Европын зах зээлд нийлүүлжээ. Ташрамд дуулгахад Францын Иль сюр ла Сорг-оос гаралтай Бран дэ Вьян-Тиран нь найм дахь үедээ ноос ноолуураар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 200 гаруй жилийн түүхтэй үйлдвэрлэгч юм. Тэмээ, алпака гөрөөс, лам гөрөөс зэрэг амьтны ховор нандин ноос ноолуурыг дэлхийн өнцөг булан бүрээс хайж, худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн болгодог уламжлалтай. Эдүгээ Бран дэ Вьян-Тиран компанийг аав хүү хоёр Пьер, Жан-Луи Бран нар удирдаж байна. Компани нь үйлдвэрлэсэн ноолуур, бүтээлэг, хувцас зэрэг бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй улс оронд экспортлон худалдаалдаг ” гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn