Онцгой байдлын байгууллагын гурван албан тушаалтанд хурандаа цол олголоо

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас гурван хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгожээ.
Эх сурвалж:www.polit.mn