​НАТО-гийн есөн орон Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

222


НАТО-гийн гишүүн есөн орны төрийн тэргүүн нар ням гаригт хамтарсан мэдэгдэл хийж, ОХУ “хуурамч” бүх ард нийтийн санал асуулга явуулах замаар Украины газар нутгийг нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, Чех, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Румын болон Словакын тэрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд “Бид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ дахин илэрхийлж байна. ОХУ Украины газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ цэргээ Украинаас нэн даруй татаж, эзлэн түрэмгийлсэн газар нутгийг эргүүлэн өгөхийг шаардаж байна” гэжээ.
Мөн НАТО-гийн гишүүн эдгээр есөн улс Украиныг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Киевт үзүүлж буй зэвсгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсан юм. Түүнчлэн, ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлэх шийдвэр гаргасан, түүнд оролцсон болон дайны талбарт гэмт хэрэг үйлдсэн хүмүүст олон улсын шүүхээр хариуцлага тооцохыг шаардсан байна.   
ОХУ-ын парламент энэ долоо хоногт Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд буюу Украины газар нутгийн 15 хувийг нэгтгэх асуудлыг хэлэлцэж, эцэслэнэ. Хэрэв дээрх газар нутгийг албан ёсоор нэгтгэсэн тохиолдолд Украины армийн зүгээс тэнд хэрэгжүүлсэн аливаа цэргийн үйл ажиллагаа нь ОХУ-ын газар нутагт халдан түрэмгийлэлд тооцогдоно. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Оросын газар нутаг, бүрэн эрхт байдалд халдан түрэмгийлсэн аливаа үйлдэлд боломжтой бүх хувилбар, тэр дотор тактикийн зэвсэг хэрэглэх байдлаар хариу арга хэмжээ аваа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn