"ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор саатаад байсан шатахууны вагонууд өчигдрөөс орж ирээд байна"

0

Монгол Улсын хэмжээнд 11-р сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш тус тус импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.  
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна. 
Улсын хэмжээнд 11-р сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11 хоногийн, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсан бол дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн  ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм байна. 
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан ба өчигдөр шөнө уг тасалдаад байсан ө140 вагон АИ-92 автобензин орж ирээд байгаа юм байна. 
Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай байна гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn