Завхан аймгаас Баян-Өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу орсны улмаас 2 цэрэг гэмтэж толгойндоо хөнгөн оёдол тавиулсан байна
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний 340 дүгээр анги руу хөдөлсөн автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас 2 цэрэг гэмтэж толгойндоо хөнгөн оёдол тавиулсан байна.
Тус осол Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт 19 цагийн үед гарсан бөгөөд 39 шинэ цэрэг тээвэрлэж явжээ. Завхан аймгаас эмч, цагдаа, холбогдох албаны хүмүүс газар дээр нь шуурхай ажиллаж байгаа аж.
Цэргүүдийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн холбоо барьж мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор гэмтсэн хоёр цэргийн нэг нь албаа хаана гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалж: Завхан аймгийн AIR1 телевиз