Завхан аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан автобус шатжээ
Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан байна. Энэ тухай мэдээллийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан тухай мэдээллийг энэ сарын 17-ны өдрийн 13:29 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Иргэн А-ын “Аэробус” загварын аялалын зориулалтаар тохижуулсан автобус байжээ. Тухайн үед автобусанд найман зорчигч байсан бөгөөд гал гарах үед автобуснаас буусан байжээ.