НАТО-г Ази, Номхон далайн бүсэд нэвтрүүлэх оролдлого хийж байна

264


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио саяхан тус улсад айлчилсан НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Женс Столтенбергтэй хамтарсан мэдэгдэл гаргахдаа, Хятадын “цэргийн аюул заналхийлэл” гэдэгт ихээхэн ач холбогдол өгчээ. Мөн Кишида Фүмио хэлэхдээ, "НАТО-гийн шийдвэр гаргах байгууллага буюу Хойд Атлантын зөвлөлийн хуралд Япон тогтмол оролцохыг хичээх бөгөөд НАТО-гийн Ази Номхон далайн бүс дэх батлан хамгаалалтын хамтын ажиллагаанд оролцоно" гэжээ.
 АНУ-ын турхиралтаар НАТО нь Ази, Номхон далайн бүсэд  "НАТО-гийн Ази, Номхон далайн хувилбар" бий болгохоор санаархаж байгаа. Япон бол түүний хайж олсон гол түнш нь  юм.
 
Япон Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын дагалдагч бөгөөд АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ййг дэмждэг учир НАТО-той ойр дотно болсон нь энэ. Үүний зэрэгцээ цэрэг армийн хүчирхэг орны замаар дахин замнах санаатай Япон батлан хамгаалахын салбарт НАТО-той хүч нэгтгэх эрэлт шаардлагатай болсон юм.
Өнгөрсөн оны эхээр Украины хямрал үүссэний дараа Япон нь АНУ-ын араас Украинд зэвсэг нийлүүлж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан нь НАТО-д ихэд  "таалагджээ". Өнгөрсөн оны зургадугаар сард Японы Ерөнхий сайд анх удаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцсон нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэсэн юм.
Японы үйлдэл нь АНУ, НАТО-гийн алхааг дагаж байгаа мэт харагдах боловч үнэндээ өөрийн гэсэн улс төрийн зорилготой. Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлт гарч, АНУ нь Хятадыг "хамгийн чухал өрсөлдөгч" хэмээн үзэж буйн хирээр Япон нь “Хятадын аюул заналхийлэл” хэмээн хамгаас идэвхтэй ярьдаг улс болжээ.
 
Аюулгүй байдлын бодлогын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Япон холбогдох гурван баримт бичгийн шинэ хувилбарыг баталсан бөгөөд  үүнийгээ эсэргүүцэн довтлох хүчин чадалтай болохын төлөө юм гэж тайлбарладаг. Гэвч энэ нь дэлхийн 2-р дайны дараа хэрэгжүүлж байсан зарчмаа цуцалсан хэрэг бөгөөд зүүн хойд Азид хурцадмал байдлыг бий болгох нь гарцаагүй хэмээн шинжээчид дүгнэж буй.
 
Япон цэргийн зардлаа нэмэгдүүлж, НАТО-гийн стандартад нийцүүлэн, батлан хамгаалахын зардлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувьд хүргэсэн. Тус улс урт хугацааны турш эдийн засгийн уналтад орсон хэдий ч цэргийн хүчин чадлаа харин эрчимтэй өргөжүүлж байгаа нь энэ. Хөрш орнууд нь үүнд маш сэрэмжтэй хандаж байна.  Харин Японы цэрэг армийн зардал нэмэгдэж буйд АНУ болон НАТО "баяртай" байгаа нь илт.
Дэлхийн 2-р дайны дараа Японы хэт барууны хүчин "эргэн тойронд нь ямар нэгэн асуудал үүсэх" боломжийг хүлээсээр байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан милитаризмын хуучин мөрөөдлөө сэргээхийг горьдсоор байгаа юм. Гэхдээ 21-р зуун бол Япон хөршүүдээ хүчээр түрэмгийлдэг эрин биш болжээ. Японы улстөрчид хэрэв Ази Номхон далайн бүс нутагт НАТО-г нэвтрүүлэх юм бол тус бүсийг эмх замбараагүй байдалд оруулах болно.
 
Наянтайн Далантай
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn