РИА Новости: В.Путин, Ши Жиньпин нарын албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилжээ

291

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Кремльд хийсэн албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилж өндөрлөжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн айлчлал хийхээр даваа гарагт Москвад хүрэлцэн ирсэн юм. Хоёр удирдагчийн нүүр тулсан яриа хэлэлцээ Москвагийн цагаар 16:30 цагийн орчимд эхэлж, дараа нь оройн зоогийн үеэр үргэлжилсэн байна. 
 
В.Путин, Ши Жиньпин нар хоёр талын хамтын ажиллагаа болон Украины нөхцөл байдал, мөн Бээжингийн санал болгож буй энхийн төлөвлөгөөний талаар ярилцжээ.
 
Хоёр улсын удирдагчдын албан ёсны уулзалт өнөөдөр  Кремлийн Их ордонд Москвагийн цагаар 15:00 цагт эхэлнэ. 
Энэ нь БНХАУ-ын дарга улиран сонгогдсоноосоо хойш гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд түүний айлчлал гурван өдөр үргэлжилнэ. 
Ши Жиньпин төрийн тэргүүний хувиар 2013 оноос хойш ОХУ-д найман удаа айлчилсан байна. В.Путин, Ши Жиньпин нар сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 40 гаруй удаа янз бүрийн хэлбэрээр уулзжээ. 
 
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn