Завхан аймгийн засаг даргаар Г.Өнөрбаярыг томилжээ

249

Завхан аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Г.Өнөрбаярыг тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 57.5 хувийн саналаар дэмжжээ. Улмаар түүний нэргийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар хүргүүлсэн байна. 
Г.Өнөрбаяр нь ХНХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм. 
НАМТАР: 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016.09.21 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn