ЗАВХАН: Төгсөгчид тарьсан модоо арчилж сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулна

323



Алдархаан сумын 8 жилийн дунд сургуулийн 1993 оны төгсөлтийн хамт олон эргэн дурсах 30 жил ойн хүрээндээ мод тарьж ургуулжээ. “Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд улс даяар үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэмэгдсэн аж. Түүнчлэн иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон байна.

Бид ч бас энэ хөтөлбөрийг дэмжиж төрөлх сумандаа мод тарьж ургуулах санаачилгыг эхлүүлж нийт төгсөгчдөдөө уриалж буй юм. Гэхдээ мод ургуулахад учиртай аж. Суулгац сонгох, услах ус, хамгаалалт гээд олон зүйл нөлөөлдгийг бид энэ үйл ажиллагаанаас суралцаж авлаа. Учир нь энэ удаагийн мод тарих үйл ажиллагааг ойн мэргэжлийн агрономичийн зөвлөгөө удирдлага дор бэлтгэж тарилаа. Энэ сарын 6, 7-ны өдөр Алдархаан суманд 1200 ширхэг мод суулгалаа. Буйлс, хайлаас, гүйлс, голт бор гэсэн зургаан төрлийн модыг мэргэжлийн дагуу суулгасан. Энэ намар ирэх жил тариалах гоёлын модныхоо хөрсийг бэлдэж, салхийг нь хаах эхний моднуудаа хашаажуулж тарьсан байна.



Сумандаа амьдарч байгаа төгсөгчдийн төлөөлөл цаашид цэнэг усалгаа, арчилгааг агрономичийн зөвлөгөөний дагуу хийх юм. Иргэд модыг тариад орхидог. Тэгвэл манай төгсөгчид тариад орхих биш арчилж ургуулах, үргэлжлүүлэн тарих ажлыг жил бүр тууштай хийж ургамлан хашааг бий болгоно. Бид Улаанбаатар хотоос үрсэлгээний газартай, ойн мэргэжлийн агрономичийг урьж, зөвлөгөө мэдээлэл аавахаар таван жил хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн.


Манай суманд шинэ сум төсөл хэрэгжиж, сумын төвийн тожижилт, зам, нийтийн эзэмшлийн газруудын дотоод зохион байгуулалт сайжирчээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор бэлтгэл ажил нь хэдийн эхэлсэн байна. Мод тарьж эхэлсэн байна. Тиймээс эхлүүлсэн ажлынхаа үр дүнг бид үзнэ. Төрөлх сумаа цэцэрлэгт хүрээлэнтэй болоход нь төгсөгчдийн хувьд ингэж дэмжлэг үзүүлэх юм.


Ер нь жил ирэх тусам иргэдийн мод тарих арга барил, сонголт өөр болсон байна. Өмнө иргэд ургаж л байвал ямар ч хамаагүй мод ургамал худалдан авч тарьдаг байлаа. Одоо бол сорт, нэр төрөл, харагдах үзэмж гээд олон талаас нь сайтар судалж сонгодог болсныг энэ удаагийн мод тарих үеэр анзаарч баярлаж байлаа.


Мод тарина гэдэг байгаль орчноо хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хамгийн эхний алхам гэж бид үзсэн. Мод олон жил насалдаг учраас анхнаасаа зөв газар сонгож тарих ёстой аж. Иймээс аль болох мод тарихдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

''Өндөрт ниссэн шувуу бүхэнд өндөг байсан газар бий'' уриан дор нэгдэн Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс өсөж, төрсөн сумандаа зорин очиж ногоон төгөл байгуулан нутгийн зон олондоо ээлтэй эко орчин бий болгохыг уриалж байна гэж сумынхаа иргэдэд сэтгэл нэгтэйгээр ажиллаж байна гэж Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл П.Очир-Эрдэнэ мэдээлэв.

Ташрамд, тус сум 10 дугаар сарын 7-ны өдөр бүх нийтийн мод тарих өдрөөр нийт 2550 ширхэг модыг цэцэрлэгт хүрээлэнд суулгажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn