НӨАТ-ын буцаан олголтыг баасан гарагаас олгож эхэлнэ

338

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгож эхлэх аж. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна. Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна. Нийт 34104 хүн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

Автотээврийн хэрэгслийн албан татвар

Галт зэвсгийн албан татвар

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр

Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Малын тоо, толгойн албан татвар

Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм. Сонирхуулахад, 2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1190718 иргэний дансанд 73.5 тэрбус төгрөгийг шилжүүлсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn