ЭНЭ ЖИЛ НИЙТ НУТГААР ЗУД БОЛОХ НЬ ЭЭ

223

Хөөрхий малчид өвс сургалаж, портер потероор нь ачиж байгаа сурагтай. Өвсний эрэлт иссэн боловч үнэ үүнийгээ дагаад өсжээ. Энэ жилийн хувьд цас эрт орж, хайлмагтаж байхад нь нэмэн цас орсон байна. Тиймээс цас доогуураа мөсөн гагнаа үүсжээ. Хэдий өвстэй цасанд даруулсан учраас мал идэх ямар боломж үгүй байгаа аж. Мөн зудын эрсдэлтэй аймгууд руу өвс ихээр ачиж байгаа тухай албаныхан мэдээлж байна.  Хайруу өвлийн хүйтэн эхэлж буй энэ үед арай малчид хаврын хүйтэн жавар, цасан шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон аймгуудын хаваржилт хүндэрсэн байна. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг байна. Малчид “Үнэтэй ч хамаагүй өвс тэжээл аваад хэдэн малаа амьд оруулна” хэмээн ярьж байна. Энэ жилийн хувьд цас ихтэйгээс гадна салхи ихтэй байгаа аж. Тиймээс өвс, тэжээл муутай мал салхинд ганхаж, олигтой идээшихгүй байна гэнэ. Саяхан Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор  аймгуудад ихээхэн хэмжээний цасан шуурга тавьжээ. Үүний улмаас олон малчин өрх эрдэнэт малаа цасан даруулсан байна. Монгол орон даяар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчид яах аргаа олохгүй сандарч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ өвлийг өвс тэжээлээр давж гарах нь ойлгомжтой боллоо. Тиймээс малчид малчны зээл болон ноолуураа барьцаанд тавьж өвс тэжээл худалдаж аваад буй гэнэ. Хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа бөгөөд өдөрт малаа хэд хэдээр нь үхүүлж байна. Хүн бүл муутай малчид цөхрөнгөө бараад буй. Энэ хатуу цагт хатуу цагийг малчид минь өнтэй даваасаа билээ.
Монголын тал нутагт ган гачгийн дараах хахир хүйтэн өвөл ирж, малчин өрхүүд амь үлдэхийн тулд тэмцэж байна
             Монголын тал нутагт ган гачгийн дараах хахир хүйтэн өвөл ирж, малчин өрхүүд амь үлдэхийн тулд тэмцэж байна. Өвлийн эрс тэс уур амьсгалыг Монголд зуд гэж нэрлэдэг бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн хувьд зудын аюул маш аймшигтай байгалийн үзэгдлүүдийн нэг. Хур тунадас бага орсон зуны дараа их цас орж, эрс хүйтэрсний улмаас бэлчээрийн талбай хүрэлцэхгүй болж, мал сүрэг үгүй болж байна. Хүүхдийг ивээх сангаас Монгол малчин өрхүүдэд малын өвс, тэжээлээс эхлээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хэрэгсэл хэрэгтэй байгааг онцлож байгаа аж.

             Одоогийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн ихэнхэд нь зудын эрсдэлтэй байгаа юм байна. Холбогдох байгууллагын мэдээллээр өнгөрсөн өвлийн улиралд Монголд температур хасах 40 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд зуд болж, бэлчээрийн талбайгүй болсноос мал сүргийн өвс, тэжээл хомстож, үй олноороо өлдөж үхэх аюул бий болоод байгаа аж.

             Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн. Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна. тиймээс малчид яах учраа олохгүй сандарч эхэллээ. Үүнийг нь далимдуулж ченжүүд өвсний үнийг хэдэн нэмжээ.

Ergelt.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn