Украинд нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг батлахыг Конгресст уриалжээ

0
Украинд нэмэлт тусламж үзүүлэхийн тулд гадаад улсуудад үзүүлэх тусламжийг багцыг батлахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст уриалав. Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан гэж Цагаан ордноос бямба гарагт мэдэгджээ.

Уг мэдэгдэлд Оросын арми довтолгоогоо эрчимжүүлж байсан Украины зүүн нутгийн Авдеевка хотоос украин цэргүүдийг гаргахаар болсныг дурдсан байна. АНУ Украинд хамгийн их цэргийн тусламжийг үзүүлсээр ирсэн боловч гадаад улсуудад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл нь Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас мухардалд ороод байгаа юм. В.Зеленскийн хувьд “АНУ-ын Конгресс ухаалаг шийдвэр гаргана” гэдэгт найдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.


Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn