Сэлэнгэ аймгийн ХААН Банкны харилцагчид “Бизнес төв”-өөр үйлчлүүлнэ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-05/1715328310_b534e4c3-10d5-4d23-85e3-afe5ccba5e86.jpg)
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв” -ийн орон нутаг дахь анхны салбарыг ХААН Банк өнгөрсөн оны 12-р сард Орхон аймагт анх байгуулж байсан бол өнөөдөр Сэлэнгэ аймагт 7 дахь төв үүдээ нээлээ.
Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн хувьд улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг дангаар хангадаг бөгөөд газар тариалангийн 500 гаруй компани, хүнсний ногоо тариаланч 2000 гаруй иргэнтэй. Улс орныхоо эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан ХААН Банк “Бизнес төв”-өө нээснээр тус аймгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ илүү ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэж буй.
![](http://nutag.mn/uploads/posts/2024-05/1715328273_c5d11a9f-dc11-42f4-832a-78303994226e.jpg)
Эрхэм бизнес эрхлэгч та Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Гаалийн байгууллагын дэргэд байрлах ХААН Банкны бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк