Khan Bank аппликэйшнээр кредит картаа захиалаарай

65

Кредит картыг заавал банкны салбарт хандан захиалдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Khan Bank аппликэйшнээр захиалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, та Khan Bank аппликэйшн ашиглаад хүссэн үедээ кредит картын зээлийн эрхээ тогтоолгон байгаа газартаа үнэгүй хүргүүлэн авч, цаг заваа хэмнэх боломжийг ХААН Банк танд олгож байна.
Гагцхүү та ХААН Банканд хугацаа хэтэрч буй зээл, өрийн үлдэгдэлгүй байх, зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар “хэвийн”-ээс бусад ангилалд багтах зээл, өрийн үлдэгдэлгүй байхад л хангалттай.
Ингээд та доорх 2 төрлийн кредит картаас сонгон захиалах боломжтой юм. Үүнд:
 Цалингийн орлогоор судлах боломжтой кредит карт
  • 22 нас хүрсэн байх
  • Монгол Улсын иргэн байх
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд нэг байгууллагад ажилласан байх
  • Кредит картын хүсэлт гаргагч нь тэтгэвэрт гарах наснаас өмнө зээлжих эрхийн хугацаа дуусахаар байх
Та ЭНД дарж дэлгэрэнгүй видео зааварчилгаатай танилцаарай.
Хадгаламж барьцаалсан кредит карт 
  • 18 нас хүрсэн байх
  • Монгол Улсын иргэн байх
  • Өөрийн үндсэн болон хамтран эзэмшдэг ХААН Банкны хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан кредит карт авах боломжтой.
Та ЭНД дарж дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцана уу.
Та дээрх  хоёр төрлийн кредит картаас өөрт тохирохоо сонгон 2024 оны 10-р сарыг дуустал шинээр захиалаад дараах байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй эхний худалдан авалтдаа 50,000 төгрөгийн шууд хөнгөлөлт эдлэх боломжтойг дуулгахад таатай байна. Аяны туршид нэг харилцагчийн авах боломжтой хөнгөлөлтийн дээд хэмжээ 50,000 төгрөг байна.
undefined
ХААН Банкнаас кредит карт хэрэглэгчдэдээ зориулан тогтмол хөнгөлөлт, урамшуулал зарладаг бөгөөд та www.khanbank.com вэбсайтын кредит карт хэсэг болон Digi Pay аппликэйшний “Лояалти” цэснээс тус тус мэдээлэл авах боломжтой.
Мөн кредит картаасаа аль болох бэлэн мөнгө авч хэрэглэхгүй байвал илүү хэмнэлттэй шүү. ATM ашиглан картаасаа бэлэн мөнгө авах, картын данснаасаа өөр данс руу шилжүүлэг хийх зэрэг нь бэлэн  гүйлгээнд тооцогдох бөгөөд хүү нь бэлэн бус зарлагын хүүнээс арай өндөр байдаг. Тэгэхээр хамгийн хэмнэлттэй хэрэглээ бол карт уншигч ПОС машинд картаа уншуулаад худалдан авалтаа хийвэл сард бодогдох хүү нь бага байдаг. Мөн сар бүр нийт төлбөрөө бүтэн төлбөл, өмнөх сард карт уншигч машин дээр худалдан авалт хийсэн дүнд нь хүү боддоггүй гэдгийг санаад аваарай.
Ташрамд дуулгахад, та аль хэдийн кредит карт хэрэглэдэг бол 9-р сараас эхлэн бүх төрлийн кредит картын хүү буурсан гэдгийг дуулгахад таатай байна. Үндсэн болон нэмэгдүүлсэн хүүний өөрчлөлт нь 2024 оны 9-р сарын 29-ний 00:00 цагаас хойш хийгдсэн кредит картын гүйлгээнд мөрдөгдөнө. Харин төлбөрийн доод хэмжээгээр (MAD) төлдөг харилцагчдын хувьд 2024 оны 9-р сарын 29-нөөс өмнө хийсэн кредит картын гүйлгээнүүд бүрэн төлөгдөж дуусах хүртэл тухайн гүйлгээнүүд хуучин хүүгээр тооцогдохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn