Олон улсын виза картаараа онлайнаар захиалга хийгээд 5%-ийн буцаан олголт аваарай

21

Олон улсын онлайн захиалга, худалдааны сайтуудаас хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ захиалаад, үнийн дүнгийнхээ 5%-ийг буцаан авах боломжтой боллоо. ХААН Банк олон улсын виза карт эзэмшигчдэдээ зориулан 2024 оны 11-р сарын 25-30-ны өдрийг дуустал Agoda, Ebay, Trip, Amazon, Apple, Booking зэрэг дэлхийд тэргүүлэгч онлайн захиалга, худалдааны вэбсайтуудаар үйлчлүүлээд энэхүү урамшуулалд хамрагдах боломжийг олгож байна.
Харилцагч та хэдэн виза карттай байхаас үл хамааран онлайн захиалга, худалдаа хийх нийт үнийн дүн нь хамгийн багадаа 60,000 төгрөг хүрсэн тохиолдолд буцаан олголт авах нөхцөл бүрдэх юм. Мөн урамшуулалд хамрагдах дээд үнийн дүн нь 6,000,000 төгрөг байна.  
Урамшууллын хугацаанд цуглуулсан 5%-ийн буцаан олголтын мөнгө 2024.12.5-ны өдөр таны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орох бөгөөд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000 хүртэлх төгрөг байна.
Харилцагч та олон улсын Виза картаараа онлайн худалдаа хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.
  1. Таны картан дээр VISA гэсэн лого бичиглэл байгаа эсэхийг шалгаарай.
  2. Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, хандаж буй вэбсайтын нэр зөв эсэхийг заавал нягтлаарай.
  3. Тухайн вэбсайт нь Verified by Visa гэсэн лого бүхий нууцлалтай эсэхийг шалгаарай.
  4. Худалдан авалт хийх вэбсайтын нөхцөл, дүрэм журам, гэрээтэй сайтар танилцсаны дараа картын мэдээллээ оруулаарай.
  5. Картаараа төлбөр тооцоо хийсний дараа дахин үйлчилгээ авахгүй бол картын холболтоо  салгаж, үйлчилгээгээ цуцлахаа битгий мартаарай.
  6. Картын дугаар, хүчинтэй хугацаа, пин код, картын ард байрлах гурван оронтой CVV дугаар зэрэг картын мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй.
  7. Интернэт банк, Khan Bank аппликэйшнээрээ дансны хуулгаа тогтмол хянаарай.
Жич: Тус урамшууллын хүрээнд байгууллагын виза картанд буцаан олголт тооцохгүй болно.
Хэрэв та ХААН Банкны олон улсын виза картгүй бол банкны салбар нэгжид заавал очилгүйгээр Интернэт банк, Khan Bank аппликэйшнээрээ захиалан үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn