Р.Эрдэнэбүрэн: Хотын төв рүү машинтай нэвтрэх бол татвар төлөх ТӨСӨЛ боловсруулж байгаа

27
Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчид долоо хоногт нэг удаа зайнаас ажиллах тогтоол албажих гэж байгаа. 
Ирэх долоо хоногт татварын асуудал нэлээд орж ирнэ. Машины татвар, буруу талдаа рультэй машины импортын татвар зэрэг яригдаж байна. Татвар нь зам гүүр рүүгээ орж байхаар зохион байгуулах хуулийн төсөл явж байна. 
Мөн 260 орчим мянган машин торгуультай хэр нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тул цэгцлэх ёстой гэх нийслэлийн байр суурь бий. Үүнийг нь дэмжиж тодорхой хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
"Түгжрэлийн татвар" гэж бий болгохоор бодож байна. Энэ нь хотын төв хэсэгт орохоор бол татвар төлдөг байя гэсэн чиглэлээр төсөл боловсруулж байна. Гишүүд янз бүрээр л нэрлэж байна. Бусад хотод бүсийн татвар гэж байдаг.
Зөндөө ярьдаг, санал авдаг. Гэхдээ олон нийт тодорхой алхам хий гэж байна. Иймд хамтарсан Засгийн газрын үед зоригтой алхам хийе гэж байгаа юм" гэлээ. 
Түүнчлэн зам ашигласны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх асуудал яригдаж буй бөгөөд "Хэдэн хувь нэмэх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Засгийн газар, УИХ дээр шийднэ" гэх тайлбарыг сайд Р.Эрдэнэбүрэн өгөв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn